Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Амарбат: Төв аймгийн прокуророос Л.Гансүхийг магадлангаар суллагдах боломжтой гэж танилцуулсан

2017-2-09
0
ЖИРГЭХ

"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлээр ярьж байна.

 

Л.Гансүх өөрөө ч Төв аймгийн Мөнгөн морьтын шоронгоос захидал бичиж, хэвлэлд нийтлүүлсэн билээ. Бид энэ талаар өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.

 

-Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хэдэн удаа хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдах асуудлаар прокурорын байгууллагад хандаад байна вэ?

 

-Эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй. Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан.Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн.Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.

 

-Тэгэхээр Л.Гансүхийн хувьд нааштай шийдэгдсэн гэсэн үг үү?

 

-Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. "Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ.

 

-Ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллахад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ?

 

-Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд, хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд шүүхээс оногдуулсан ялын ½-ээс доошгүйгэдэлсэн тохиолдолд тэр хүний үлдсэн хорих ялыг тэнсэж болно гэж заасан байдаг. Гэхдээ бас давхар шалгууртай. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын гэм хорыг арилгасан байх шаардлагатай. Нөгөө талаар, зан байдлаараа засарч хүмүүжсэн байх шалгуур тавьдаг. Шүүхээс Л.Гансүхэд хүндэвтэр гэмт хэрэгт гурван жил зургаан сарын хорих ял шийтгэсэн. Одоогийн байдлаар Л.Гансүх биеэр нэг жил долоон сар 18 хоногийн ялыг эдэлсэн байна. Ял эдлэх хугацаанд нь урамшуулсан шагналын хоног гурван сар 28 хоног байна. Ингээд үзвэл, нэг жил 11 сар 10 гаруй хоногийн ялыг энэ хүн эдэлжээ. Энэ нь өөрөө хуульд заасан нэг шаардлагыг хангасан байна. Л.Гансүхийн хувьд хохирлоо нөхөн төлсөн. Хоёрдугаарт, зан байдлаараа засарч хүмүүжсэн юм уу гэдгийг бид харж үзэх ёстой.

 

-Зан байдлын хувьд засарч хүмүүжсэн гэдэгт юу хамаардаг вэ?

 

-Энэ хүн ял эдэлж байх хугацаандаа шагналын хоног хэрхэн авч байсан юм. Ял эдлэх хугацаандаа хөдөлмөрт хэрхэн хандаж байсан юм. Хорих анги байгууллагаас даалгасан үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байсан юм. Бусадтай хэрхэн харилцсан юм. Хамт ял эдэлж байгаа бусад ялтан этгээдэд ямар эерэг нөлөө үзүүлсэн юм гэх мэт олон шалгуурыг харгалзан үзэж байж хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эсэх асуудлыг шийддэг. Дан ганц ялын эдлэх хувийг эдэлснээр тэнсэн суллах шаардлага шууд бүрэн биелэнэ гэж ойлгож болохгүй. Энэ байдалтай Төв аймгийн прокурорын газар танилцаж үзээд бидэнд хариу мэдэгдсэнийг түрүүн хэллээ.

 

-Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан юм уу?

 

-Өөрт нь шүүхээр оногдуулсан хохирлын дүнг барагдуулсан.

 

-Төв аймгийн прокурорын газраас танилцаад Л.Гансүхийг магадлангаар гаргах шаардлага хангасан байна гэж үзсэн гэж ойлголоо. Шүүх энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

 

-Хуулиар тэдэн хоногийн дотор шийднэ гэж нарийвчлан заасан хугацаа байхгүй. Шүүх удахгүй шийдэх байх гэж бодож байна.

 

-Л.Гансүх ил захидалдаа хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн учраас өөрийг нь магадланд оруулахгүй байгаа талаар дурдсан байсан. Прокурорын байгууллагад төрийн эрх мэдэлтэн нөлөөлж болдог юм уу?

 

-Олон шаардлага, шалгуур хангасан байвал хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эсэх асуудлыг ярьдаг гэж түрүүн хэлсэн. Би үүнтэй холбоотой ганц тоо хэлье. Өнгөрсөн 2016 онд хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдахаар 1800 орчим ялтны материал прокурорт ирж, 400 орчим ялтны материалыг буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, прокуророос хянаж үзээд "Эдгээр ялтныг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах боломжгүй байна. Шалгуур, шаардлагыг хангаагүй байна” гэж үзсэн гэсэн үг. Ингээд бодоход дөрвөн хүний нэг нь буцдаг. Ийм тохиолдол байдаг. Энэ бол төрийн байгууллагын эрх үүргийн хүрээнд хуульд нийцүүлж явуулж байгаа л ажиллагаа. Үүнд хэн нэг хүн нөлөөлсөн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Нөгөө талаас прокурорын байгууллага төвлөрсөн удирдлагатай, хараат бус байгууллага. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх хуулиар хориглосон асуудал.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.31.238)
    Ashgui dee, zan baidal ni zasarsan genee. Kkkk
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • bogi (103.57.95.188)
    hel amand orood bsn 2 nuhur l baikh shiv de. Ene ertunts khaashaa yavaad bn daa. Huurhiiduu huurhii
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.253)
    уг нь бол 35 тэрбум ч биш 400 сая доллар буюу нэг их наяд төгрөг каплагаас авах байсан шүү дээ
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.25.38)
    Элбэгээ Каплагаасаа 35,000,000,000 төгрөгөө авч улсад тушаачих. Тэгвэл хошгоруулаагүй шударга байна гэж бодъё
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Zocnin (122.201.22.152)
    Ene hvn enhbayariig barisanaas hoish deeshee l alband tomilogdood bga shvv
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.27.235)
    Amarbat Elbegee buasd hamsaatan nuhduud uiliin ur chn ur huuhed dr chn tohioldoj ur huuhed chnuruul tatanhaa bolj turj usnu duuu tgeesei gj yrooy. Olon hunii haraaliig idej olon hunii ur huuhed eej aaviin nulimsiig uzsenuuhee tuluuh goroo amsanaaa tanuus
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.24.3)
    Enenees iluu hund heregtengee chuluuldug baij Elbegdorjiin amigharaad bgaa yumuu Sullaach Ene sahaltai nuhuriin uuriinh ni huchingiin hereg yu bolj duussan be
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (126.186.177.177)
    Elbegee buuni nohoi bitgi hutsaldaa chi
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 2 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 37 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 50 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 41 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 2 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 28 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 45 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 13 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 17 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 46 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 56 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 8 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 4 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 10 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 26 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 59 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК