Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөр тутам өмсөх үндэсний брэнд-G FASHION

2017-2-10
0
ЖИРГЭХ

Даяаршиж буй дэлхийтэй хөл нийлүүлэн алхахдаа Үндэснийхээ онцлог,  өв уламжлалаа хадгалж үлдэх нь чухал. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэлийг хослуулах учиртай. Тийнхүү жин тунг нь  тохируулж зах зээлдээ тоогдож буй нэгэн компанийг зорилоо. “G fashion” нэрээрээ хэдийнэ танил болсон “Гант донж” ХХК-ийн захирал, загвар зохион бүтээгч Б.Гантболор хэмээх хоногийн 24 цаг багадсан ажил хэрэгч бүсгүйтэй цөөн хором хөөрөлдөж хэрэглэгчдэдээ хэрэгтэй дараах зүйлсийг тодруулж чадсан юм. 

Хичээнгүй хөдөлмөрлө, үр дүн чинь өмнөөс тань ярих болно


Цаг хугацаатай уралдагч ажил хэрэгч бүсгүйг Бат-Эрдэнийн Гантболор гэдэг. 2005 онд  Дизайн урлалын дээд сургуулийг дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Илэг даавууг өнгө уусган хослуулж, сүлжмэл хээгээр чимэглэсэн үндэсний хэв загварт калпитай өмдний хослол, донжлог малгай. Гоёлын дээл, даашинзны эрин үе дэх түүний энэхүү шийдэл аргагүй ялгарч, багш нар нь “өвөрмөц дипломын ажил” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэр ч утгаараа донжлог хослол өдгөө ч сургуулийн фондод хадгалаастай.

Сургуулиа төгсмөгц УБИС-ийн дэргэдэх “Сонор” плаза төвийн хойно жижиг өрөө түрээслэн ганц оёдлын машинтай хувцас захиалгын төвийг ажиллуулах болжээ. Томдсон хувцсаа хасуулж, урагдсанаа нөхүүлэн, басхүү өөрт таалагдсан загвараар даашинз хийлгэх гээд захиалга тасрахгүй. Шөнө дунд хүртэл ажиллачихаад өглөө жаахан аажуухан ирэхэд үүдэнд нь  үйлчлүүлэгчид нь хүлээгээстэй. Оюутнууд голдуу үйлчлүүлдэг болохоор үнийн хувьд харьцангуй хямд. Гэсэн ч үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид  чухалчлан анхаарна. Ийм маягтай нэг жил ажиллаад, машинаа хоёр болгож хүч нэмэв. Гэсэн ч хангалттай байсангүй. Дахин нэмж хоёр ажилтан, гурван машинтай боллоо. Хувцас засварын захиалганд дарагдаастай өдөр хоногууд өнгөрсөөр.... Нэг л мэдэхэдтаван жилийг үджээ. Энэ үеэр оёдлын үйлдвэрүүд татан буугдаж тусгай зориулалтын машинуудыг зах зээлийн үнээс хямд зарах сураг дуулдав. Ирээдүйгээ хэдийнэ зурагласан Б.Гантболор энэхүү боломжийг алдахыг хүссэнгүй,  хэд хэдэн төрлийн машин авч, төд удалгүй Солонгос улсаас авчирсан төрөл бүрийн материалууд дээр тулгуурлан өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээ болгож чадсан “G fashion”-ны даруухан түүх ингэж эхэлдэг.

 

Анхдагч амжилтанд хүрдэг


Баргийн оёдолчин барьж аваад байдаггүй гулгамтгай  материалыг торготой хослуулан үндэсний хэв загварт өдөр тутмын хувцас үйлдвэрлэхээр шийдэн  2011 онд “Гант донж” ХХК-иа үүсгэн байгууллаа. Шинэ бүхэн бэрхшээлтэй тулгардаг. Өмсөхөд эвтэйхэн, эдэлгээ урттай хэмээн сонгосон суналттай материалаараа үндэсний загвартай хувцас урлах эхэндээ  тийм амар байсангүй. Гэсэн ч шантралгүй олон янзаар туршсаар өнөөдөр үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байгаа арга технологио олжээ. “G fashion” брэндийн анхны загвартай шуу буюу бидний нэрлэж заншсанаар хүннү зах, сүлжмэл бүс, толгойн гоёлтой цэвэр даавуун даашинзууд байсан агаад худалдаанд гарсан даруйд дорхноо дуусч, эрэлт ихтэй байжээ. Түүний дараа суналттай материалыг төрөл бүрийн торготой хослуулан үндэсний хэв шинжит даашинз, юбка, цамц, тэргүүтнийг урлан худалдаанд гаргасан нь мөн л хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байна.

“G fashion” загваруудын онцлог нь нэг нь нөгөөдөө зохицон хэд хэдэн янзаар өмсөх боломжтой. Материал дээрээ тулгуурлан загвараа гаргадаг дизайнерууд  бүтээгдэхүүний хувирах чадварыг эртнээс тооцон уялдуулсаар ирсэн нь  зах зээлд амжилт олох бас нэгэн үндэс нь болдог биз. Худалдаанд гарсан цагаас хойш хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнээр тодроод байгаа 118.000 төгрөгийн үнэтэй монгол захтай цамц, торгон оруулгатай юбканы хослолыг гэхэд л төрийн ордны түүхийн музейгээс эхлээд хэд хэдэн байгууллагууд дүрэмт хувцсаа болгоод байгаа бол сүүлийн үед эдний хүрэмтэй хослол ид мода болж байна. Биеийн өөг сайтар далдлах гоёлд болоод өдөр тутам өмсөхөд тохиромжтой даашинз, /үндэсний загвартай/ ноолууран материал бүхий хүрэмний дэгжин хослол. Дээр дурдсанчлан хүрмийг нь дангаар нь ямар ч хувцсан дээр өмссөн тохиромжтой. Өнгөрсөн жил наадмаар тренд болж байсан өмдтэй хослол өнөө жил ч эрэлттэй хэвээр байгаа гэнэ. Бусдаас өөр байхыг эрмэлздэг бүсгүйчүүд шинэ жилийн гоёлын даашинзны оронд энэхүү хослолыг сонгож, хүлээж байсанчлан алмайруулж чадсан гэнэ лээ. 

 

Аав хүү, ээж охидын гангараа 


Даашинз, юбка зэргийг тухай л дурдаад байхаар “G fashion” бүсгүйчүүдэд зориулсан брэнд хэмээн ойлгогдож байна уу. Үгүй дээ гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан үндэсний брэнд. Аав, хүү  ээж, охин хослуулан гоёж болно. Өрхийн тэргүүн, угсаа залгамжлах хөвгүүдэд зориулсан монгол захтай хос цамц, дээл, хүрэм, хантааз, элбэрэлт ээж, ихэмсэг охидод зориулсан хос даашинз, юбка өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж буй. Түүнчлэн иог, бодибилдинг, биеийн тамирын хослол зэрэг спортын   төрөл бүрийн хувцас хэрэгтэй болсон бол “G fashion”-ы салбар дэлгүүрүүдийг зориорой хэмээн зөвлөх байна. Бас нэг баяртай мэдээ дуулгахад эднийх төрөл бүрийн үслэг эдлэл оролцуулсан тусгай загварын үндэсний хувцсыг зөвхөн танд зориулан урлахаар болсон гэсэн шүү. Та зөвхөн өөртөө зориулсан цорын ганц дээл, даашинзаар онцгойрохыг хүсвэл Гантболор болон түүний хамт олонд хандаарай. 

 

Сар шинийн содон бэлэг


“G fashion”-ий хамгийн гол давуу тал ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ харьцангуй хямд, /дотооддоо үйлдвэрлэсэн монгол загвартай хувцас  / тэгсэн хэр нь эдэлгээ урттай. Долларын ханш хэдэнтээ нэмэгдэж, материалынх нь үнэ түүнийг даган өсөж байгаа хэдий ч  “G fashion”-ы хамт олон зарим нэг бүтээгдэхүүнийхээ үнийг өнөөдрийг хүртэл хадгалсаар байна. 


Жишээлбэл зургаан жилийн тэртээ 12000 төгрөгөөр худалдаалагдаж  байсан цамц, 24000 төгрөгийн үнэтэй юбка, 35000 төгрөгийн үнэтэй ноосон даашинз гэх мэт хэрэглэгчдийн таашаалт бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байгаа аж. Түүнчлэн сар шинийн баярт зориулан “G Fashion” брэндийн хайрцаг савлагааг бий болгожээ. Эрхэм уншигч та бүхэн хайртай дотны хүмүүстээ зориулан өдөр тутам өмсөх биед эвтэйхэн хувцсыг үзэмжит сав баглаа боодолтой нь хамгийн хямд үнээр авахыг хүсвэл 13-р хороолол “Торгоны зам” дэлгүүрийн нэг давхар, 3,4-р хороолол Сансар центрийн 2 давхар, Хүннү молл төвийн хоёрдугаар давхарm байрлах нэрийн барааны дэлгүүрт зочлоорой. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн сар шинийн баяраар эдний бараа ганц ширхгийн үлдэгдэлгүй дуусч, зорин ирсэн хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд битүүний өдөр цөөн тоогоор үйлдвэрлэсэн гэсэн шүү. Тиймээс та сонголтоо хийсэн бол яараарай. 

 

Хилийн чанад дахь Монголчуудын гангараа


Ганц оёдлын машинтай оюутнуудад үйлчилдэг умгархан өрөөнөөс ажлын гараагаа эхэлсэн “Гант донж” ХХК  өдгөө 17 ажилчинтай, гурван салбар дэлгүүртэй болтлоо өргөжиж, бараа бүтээгдэхүүн нь зөвхөн дотоодын зах зээлд бус хөрш зэргэлдээ улсуудад ч /БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон болон ОХУ-ын Буриад улсад / эрэлт ихтэй байна.

Эх орноосоо хол хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчууд эдний хувцсаар гангарах нь элбэг бөгөөд талархлын үгтэй зурвас, гэрэл зургийн хамт илгээх нь олонтаа. “Өдөр ирэх тусам ачаалал нэмэгдэж байгаа ч манай хувцсыг өмссөн хэрэглэгчдээ хараад ядарснаа мартчихдаг” юм хэмээн инээмсэглэн ярих Б.Гантболор түүний хамт олон 2013 онд болсон Монгол туургатны фестивальд оролцож Гран при шагналын эзэн болж байсныг дуулгахад таатай байна.

 

 

Б.Эрдэнэсүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.25.74)
    Haanaas tanai huvtasiig uzej avch boloh ve
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.185.201)
    эрэлттэй бүтээгдэхүүнээр тодроод байгаа 118.000 төгрөгийн үнэтэй монгол захтай цамц, торгон оруулгатай юбканы хослолыг гэхэд л төрийн ордны түүхийн музейгээс эхлээд хэд хэдэн байгууллагууд дүрэмт хувцсаа болгоод байгаа ..?????awii gj somirhoj Bsn bolillo
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • enkhee (112.72.11.115)
    Ta buhend amjilt husie mundag umaa
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.95.132)
    yamar mundag gaihamshigtai yum be mongol hunii ur uhaan gej ulam ih amjilt chi shuu bayrlalaaaa
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 12 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 16 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    12 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    15 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 6 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 18 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 19 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    20 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 48 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    20 цаг 54 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    20 цаг 56 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 3 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК