Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шадар сайд үүрэг, чиглэл өглөө

2017-2-10
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

 

Тухайлбал:

 

-  Гоц халдварт өвчнөөр өвчилсөн цагаан зээр, бөхөн болон бусад зэрлэг амьтны байдалд тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас ирж ажилласан шинжээч, зөвлөхийн зөвлөгөөг хэрэгжүүлэх

 

-  Орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг цаг алдалгүй зохион, шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, тайлангаа Улсын Онцгой комисст ирүүлэх

 

-  Гамшгийн голомтод дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийг хоол хүнс, шатахуунаар хангах

 

-  Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, мялзан гарсан аймаг, орон нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байх

 

-  Сар шинийн баяр болон оюутан, сурагчдын амралтыг зөв зохицуулах

 

-  Мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнээс өөр төрлийн ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг хяналтын болон хорио цээр тогтоосон постуудаар нэвтрүүлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, зорчиж байгаа чиглэлээсээ хазайхгүй байхыг анхааруулах

 

-  Гоц халдварт өвчнөөр өвчилж хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шаардлагатай эм, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс хамтран сэргийлэх

 

-  Гоц халдварт өвчин гарсан аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэх болон мал, малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалт хийх, гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхийг үүрэг болголоо.

 

Вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай

 

Улсын Онцгой комссын хуралдаанаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг сонслоо. 1973 онд ашиглалтад орсон энэ үйлдвэрт бүрэн шинэчлэл хийлгүй өнөөг хүрснээс вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай болсон байна.

 

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн танилцуулснаар ашиглаж байгаа 350 тоног төхөөрөмжийн 20 хувийг нь л шинэчилсэн бөгөөд одоо 64 хувийг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай, 200 гаруй тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжгүй болжээ.

 

Энэ бүхэн нь мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай вакцинаа үйлдвэрлэж чадалгүй, гадаад орнуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн үг юм.

 

Мал эмнэлэг, үржлийн газрынхны хийсэн тооцоогоор 2017-2030 онд зөвхөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 82 сая тун вакциныг гадаадаас авна гэвэл 85 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарж 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийг яаралтай хийж дуусгахыг зорьж байна. Шинэчлэл хийснээр вакцин үйлдвэрлэлийн шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжлийн ажилтнуудын чадавхи сайжран, богино хугацаанд өвчний голомтыг таслан зогсоох боломж бүрдэх юм.

 

Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүйтний улиралд бус, харин жил бүрийн дөрөв, есдүгээр сард хоёр удаа, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний эсрэг вакциныг зургаадугаар сард нэг удаа бүх нийтийн хүчээр хийж байх нь үр дүнтэй гэж Мал эмнэлэг, үржлийн газар үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (66.181.191.76)
    Shadar said mandtugai...
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 18 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 21 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    12 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    16 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 12 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 23 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 25 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    20 цаг 40 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 53 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    21 цаг 0 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    21 цаг 1 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 8 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК