Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриаллаа

2017-2-10
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гялгар уутны хор уршигийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий, НБОГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.

“Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа.  

 

“ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий “Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдал тэр дундаа хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол чухал асуудал болоод байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийд олон байгууллагууд дэвшүүлэн тавьж, улс орнууд нэгдэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгоё, бие биедээ даавуун тор, улавч бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол анхаарлын төвд ороод байна. Энэ бохирдлыг бууруулах үүднээс олон санаачилга гаргаж байгаагийн нэг нь гялгар уутнаас татгалзъя гэсэн уриалга гаргаж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг өдөрт л 660 тонн гялгар уутыг хог дээр хаяж байна. Энэ нь байгальд маш их хор хөнөөлтэй” хэмээлээ.

 

НБОГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа “Нийслэлийн иргэд маань хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэсэн үүднээс бид энэхүү урилга, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Иргэд маань долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан. Харин одоо сардаа нэг удаа гялгар уутны хэрэглээнээс  татгалзаж сураасай гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлж байна. Цаашдаа олон цуврал ажил өрнөх болно. Иргэд та бүхнийг энэ төслийг дэмжин ажиллаасай гэж хүсч байна” хэмээсэн юм.

 

Олон улсын жишгээр “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”-ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж  төр, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

 

Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна. Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладаг байна. Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна. Хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдвал 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шударга иргэн (27.123.214.117)
    Хэрэглэх хэрэглэхгүйдээ биш байхаа гол нь хог хаягдалаа зөв шийдэж дахин боловсруулах асуудалд анхаарах хэрэгтэй гэж бодож байна
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 16 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 20 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    12 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    16 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 10 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 22 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 23 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    20 цаг 39 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 52 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    20 цаг 58 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    21 цаг 0 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 7 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК