зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Энхбаяр: Д.Оюунхорол сайдад зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

2017-2-13
0
ЖИРГЭХ

Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дуулиан тарьсан. Энэхүү мэдээллийг хамгийн анх УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. Харин БОАЖЯ-ныханы талаарх таагүй мэдээлэл хөврөх болсон нь хэсэг бүлэг хүмүүсийн санаатай явуулга байхыг үгүйсгэхгүй гэх хардлага нийгэмд төрөөд байгаа билээ. Тэгвэл Ж.Энхбаяр гишүүнийг ч мөн үүнтэй холбоотойгоор авлигын хэргийг олон нийтэд илчилсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар түүнээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

 

-БОАЖЯ-ны дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан талаарх мэдээллийг та анх олон нийтэд хүргэсэн. Нууц биш бол энэ мэдээллийг хаанаас авсан, олон нийтэд хүргэх болсон шалтгаан юу байсан юм бэ?  

 

-Надад авлигын талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгахад үнэн байсан. Тодруулбал газрын дарга нар авлигын асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн. Би авсан мэдээллээ л олон нийтэд дамжуулсан. Монгол Улсад тулгамдаж буй хамгийн хурц асуудлын нэг бол авлига гэж би боддог. Ер нь бид авлигатай тууштай тэмцэж байж л эдийн засаг нийгмийн шилжилтийн энэ хүнд үед даваж гарна. Хэрэв бид авлигалдаа “идэгдэх” юм бол хүнд байдалд орно. Тэр дундаа залуучууд улс төрийн манлайлал үзүүлж, авлигыг нийгэм даяар үзэн ядах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Бүр бага дунд боловсролоос нь хэлээд энэ ямар хортой, сөрөг үр дагавар бий болгодог гэдгийг олон түмэнд маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Мөн Авлигатай тэмцэх газрыг улам хүчирхжүүлэн чавахжуулах ахиад 20 жил энэ авлига гэх нийгмийн хорт хавдар болсон зүйлтэй тууштай тэмцэх ёстой гэж ойлгодог. Тиймээс авлига гэх зүйлтэй бид байнга тэмцэх ёстой. Энэ ч утгаараа олон нийтэд мэдээлсэн.  

 

-Та цэвэрлэх байгууламжийн асуудлаар Д.Оюунхорол тэргүүтэй гишүүдийг огцруулах нь зүйтэй гэж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ярьсан. Харин одоо яамны дарга нарынх нь авлига авсан гэх мэдээллийг олон нийтэд ил болгочихлоо. Хоёр өдөр дараалан хийсэн таны мэдэгдэл ямар нэгэн улс төрийн эрх  ашиг, сонирхол агуулж байна уу гэх хардлага байна. Үнэхээр танд Д.Оюунхорол гишүүн рүү дайрсан улс төрийн далд санаа байгаа юм биш биз?

 

-Байхгүй ээ. Саяны авлигатай холбоотой асуудал Д.Оюунхорол сайдтай холбоогүй. Яаманд нь ажиллаж байгаа хүмүүсийн асуудал шүү дээ. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүгд мэддэг. Өвөлдөө бид утаанд хордож зундаа хорт бохирын агаарыг биендээ нэвчтэл амьдарч байна шүү дээ. Яагаад ийм болчихсон юм бэ? 20 жилийн өмнө ийм байгаагүй. Бидний хүүхэд нас крантнаасаа цэвэр ус уучихдаг үе өнгөрсөн. Тийм сайхан цэвэр устай байлаа. Гадаа орсон цас цав цагаан, цэвэр агаартай хот байсан.

 

Харин одоо ийм байгаа нь төр ажлаа умартсантай холбоотой. Үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах нь Монгол Улсын иргэний эрх байтал үүнийг биелүүлэхийн тулд төр үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Төрийг төлөөлдөг гурван албан тушаалтан бий.  Улаанбаатар хотын дарга Су.Батболд, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр нар хамтдаа нэгдэж,  нэг баг болоод ажлаа эхэл. Энэ дулааны улирлыг орхигдуулж болохгүй. Хангалттай ярьлаа. Сүүлийн 10 жил ярьсан ч энэ асуудал шийдэгдсэнгүй. Одоо шийдэх боломж нь ойртож байна. Техник эдийн засгийн үндэслэл нь гараад ирлээ. Зөвхөн техник үндэслэлийг нь тогтооход 5 тэрбум төгрөгийг шийдээд өглөө. Ярих нь ихэдлээ одоо хийх цаг нь боллоо. Энэ хавар ажлаа эхлээд намар очиж гүйцэтгэлийг нь шалгаад үнэхээр үр дүнтэй байвал Д.Оюунхорол, Су.Батболд, Г.Мөнхбаярыг “тэнгэрт тултал” нь магтана. Ажлаа жилийн дотор төлөвлөж хийхгүй бол огцруулж, дараагийн чаддаг хүмүүст ажлыг нь хүлээлгэн өгөх хэрэгтэй. Ажлаа хийх ёстойг сануулсан болохоос биш өнөөдөр огцруулна гэж яриагүй.

 

Одоогийн Засгийн газрыг огцруулах болоогүй байна. Гол нь ажлаа хийхийг нь шаардаж байна. Энэ бол бидний үүрэг Засгийн газрыг шахаж, шаардаж, гол ажлаа хийхэд олон түмний үгийг хүргэх ёстой. Зуны улиралд бохир үнэртээд баймааргүй байна шүү дээ. Өвөлдөө энэ утаанд нийтээрээ  хордоод зун болохоор өмхий дунд байгаад баймааргүй байна. Энэ байж боломгүй асуудал. Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотын нэг боллоо. Одоо дээрээс нь хамгийн өмхий хотын нэг болох нь. Монгол хүн болгоны санааг энэ асуудал зовоож байна шүү дээ. Нийслэл Улаанбаатар хотноо нийт хүн амын 50 хувь нь орж, гарч байна.

 

-Нийт хичнээн төгрөгийн асуудал яригдаж байгаа юм бол?

 

-Мэдэхгүй байна. Уг хэргийг хуулийн байгууллага нь шалгаад шийдвэрлэх биз дээ.

 

-Таны бодлоор БОАЖЯ-ныхны авлигын асуудалд Д.Оюунхорол сайд хариуцлага хүлээх ёстой болов уу?

 

-Мэдээж удирдаж байгаа яамных нь ажилтан авлигын хэрэгт холбогдож байна гэдэг бол том асуудал. Тиймээс Д.Оюунхорол сайд зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

-Танд өөр ямар нэг газрын дарга авлига авч байна гэсэн мэдээлэл ирдэг үү?

 

-Хэрэв ямар нэг мэдээлэл гарвал шууд олон түмэнд ил гарч хатуу хэлэхийг эрмэлздэг.

 

-Энэ анхны тохиолдол гэж хэлж болох уу?

 

-Энэ бол засгийн газраас гарсан анхны тохиолдол гэж хэлж болно.

 

-Бид авлигаас ангижрахын тулд өөр ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа вэ?

 

-Аль нэгэн хүнийг тодорхой болгохын тулд ах дүү, хамаатан садан, сонирхлын түвшин, хамтран ажиллагсад зэргийг мэддэг болсон. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бол эрүүгийн хариуцлага тооцож, ноогдуулах хариуцлага нь улам чангарч байна. Нийгэм өөрөө авлигыг үл тэвчиж байгаа нь харагдаж байна.

 

-Та “АТГ ажлаа сайн хийж байна” гэж хэлсэн. АТГ байгуулагдаад 10 жил болсон ч манай авлигын үзүүлэлт улам ухарч , авлигын авах үйлдэл нэмэгдсээр байна. Таны хувьд УИХ дахь Авлигын эсрэг бүлгийг байгуулан тэргүүнээр ажиллаж байсан хүн. Энэ үүднээс миний сая хэлсэн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

 

-Утаатай тэмцээд л 100, 100 тэрбумаар зарцуулаад байсан утаа өөрчлөгдсөнгүй. Авлигатай тэмцээд байсан ч өөрчлөлт гараагүй. Иймээс эл асуудал дээр улам хатуу ажиллаж, ширүүн шийтгэх ёстой. Миний хэлсэнчлэн нийтийн боловсролын түвшинд ухамсарт нь сайн суулгаж өгөх хэрэгтэй. Сургуулийн сурагч, оюутнуудаасаа эхлээд авлигыг мэдэх ёстой. Ингэснээр өөрөө  эцэг, эх, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө ойлгуулж, үзэл санааг түгээж, шүүмжилдэг байх юм. Яагаад авлига бий болдог, ямар учир шалтгаан, хортой гэдгийг мэдэх ёстой. Авлигаар бий болсон мөнгийг зарцуулж болохгүй, тэвчих сэтгэл зүйг анхнаас бий болгох хэрэгтэй. Гэхдээ Монголын төрийн бүртгэл сайжирч байгаа. Авлигын эсрэг хуульд хоёр гурван удаа өөрчлөлт оруулж чадсан. Хуулиар бид авлигатай тэмцэх алхамуудыг хийж байсан. Үр дүн нь гарч ирсээр байна. 

 

-Гарсан бодит үр дүнгүүдээс хэлбэл?

 

- Би АТГ-ыг хүчирхэгжүүлж, чадавхижуулах хэрэгтэй гэж боддог. Дахин 20 жил авлига гэх “нийгмийн хавдар” болсон зүйлтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Би энэ байгууллагыг дэмжиж ирсэн. Хамгийн анх УИХ-ын гишүүн асан Б.Тэмүүжин, Ж.Сүхбаатар миний бие нар хамтран парламент дахь  авлигалын эсрэг бүлгийг байгуулж байсан түүхтэй. Бид анх санаачлан нээлттэй сонсгол хийсний үндсэн дээр төрийн албан хаагчид өөрсдийн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг болсон шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо дэлгэрэнгүй мэдүүлдэг болоод  10 гаруй жил боллоо. Ямар ч байсан төрийн болон  улс төрийн албан хаагчдын орлого, зарлагыг олон нийт мэддэг болсон.  Мөн худал хэлэх орон зай маш их багасаж байгаа. Цаашид улам орон зайгүй болгох талаас нь бүгдийг хийнэ. Манай УИХ намрын анхны чуулганаар “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг” баталлаа. Авлигын эсрэг парламентын бүлгийг байгуулан ажиллуулж байна. 10 гаруй УИХ-ын гишүүд нэгдээд зохион байгуулалтанд орсон. Энэ нь “Мonpac” буюу Монголын парламентын гишүүд авлига, ашиг сонирхлын эсрэг гэсэн үгийн товчлол. Дэлхийд парламентын засаглалтай бүхий л орнуудын парламент нэгдэж орсон авлигын эсрэг улс төрчдийн “Government Paс” гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад манай улсын парламент гишүүнээр нэгдэн орж, авлигыг үл тэвчих үзэл санааг олон түмэнд сурталчлах, авлигын эсрэг хууль тогтоомжийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сайн дурын үүрэг хүлээж, санаачлага гаргах үүрэг хүлээсэн. Тэгээд бид ярилцаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр “Авлигын эсрэг парламентын бүлэг”-ийн ахлагчаар тавьсан.

 

-Та саяхан ажлаа өгсөн гэсэн үг үү?

 

-Одоо шинэ залуу үе улс төрчид авч, манлайлах ёстой.

 

Б.Энхжин

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • зочин (122.201.24.105)
    энхтүвшин ж.энхбаяр гээд сайдыг өл мөлхөн хийчих хүмүүс байгаа ш дэ гэхдээ энэ их хурлын гишүүдийн тал хувь нь үнэндээ чадвар муутай дахиж сонгогдохгүй нөхдүүд дэ зайлуул эдийн засаг хуулийн мэдлэгтэй байж тоо ярина шүү дэ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.24.105)
    энхтүвшин ж.энхбаяр гээд сайдыг өл мөлхөн хийчих хүмүүс байгаа ш дэ гэхдээ энэ их хурлын гишүүдийн тал хувь нь үнэндээ чадвар муутай дахиж сонгогдохгүй нөхдүүд дэ зайлуул эдийн засаг хуулийн мэдлэгтэй байж тоо ярина шүү дэ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.24.105)
    энхтүвшин ж.энхбаяр гээд сайдыг өл мөлхөн хийчих хүмүүс байгаа ш дэ гэхдээ энэ их хурлын гишүүдийн тал хувь нь үнэндээ чадвар муутай дахиж сонгогдохгүй нөхдүүд дэ зайлуул эдийн засаг хуулийн мэдлэгтэй байж тоо ярина шүү дэ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.24.105)
    яг үнэн хариуцлага тооцох ёстой гэж ард түмэн хүсэж байгаа бас аль дээр яалаа шонхор шувуу гээд л холбогдоод л бөөн шуугиан тариад байсан биз дээ. энэ авгай одоо тэтгэвэртээ орох цаг болсон баймаар даа. залуучууддаа одоо зайгаа тавьж өгмөөр юм аа. үнэндээ ман-д засгийн газраа аваад явчих чадалтай хүмүүс нь сайд болж чадаагүй гэж хүмүүс шуугидаг
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.115.41)
    Авилга гэгч чинь одоо яам хэлтэс албадад ажиллаж байгаа хурган гэгдэх дарга түшмэлүүдийн төвшинд их байгаадаг шүү?Тендер шалгаруулах бүхий л шатанд түшмэлүүд шууд л мөнгө нэхэж байна гэдэг шүү?Ийм байхад авилгалын тухай ярих хэрэг байна уу?Хэрэв тэр тухай мэдүүлбэл тэр аж ахуйн нэгж дахиад тендерийн тухай бодоод ч хэрэггүй,үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй болох учир тэд дуугай байж байгаад л нэхсэн мөнгийг нь өгч сална.Иймэрхүү асуудал төрийн бүх шатанд байна даа?Одоо яах вэ?Нөхөд өө??????
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (147.75.208.231)
    Уул нь ярьдаг бөх гэдэг шаал дүнкүү баагийг БХ-ын сайд болгож байхаар Ж.Энхбаярыг болгосон бол...
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.115.36)
    Энхбаяр эхорончдын нэг юм шүү.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    Энэ тип өөрөө сайд болчих санаатай юмуу хаашаа юм.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    БОНХАЖЯ бол үе үеийн сайд нарын баяжих газар гэдгийг олон нийт мэддэг. Энэ яамны нөхдүүд газар зарна, усны нөөц зарна, байгалийн баялаг зарна, ургамал зарна, ан амьтан зарна, бүгдийг зарна даа.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Төрд шудрага ажиллана гэдэг тун чиг ярвигтай, ерөөс төр өөрөө бүлэглэлийн гарт байгаа. Бүлэглэл хүнээ тавина, шудрага зүйлийг барагтай бол дэмжихгүй, дарга нар нь сайдын гараар хөдөлнө. Тиймээс шудрага хүний амьдрах орон зай тун чиг бага байна.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • удахгvй (66.181.188.250)
    БОГД ХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ДАРГА ШИРЭНДЭВ ИЙН ТАЛААРХ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ИЛЧИЛНЭ.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • ... (202.179.31.119)
    энхбаяр МАН-ийг үнэхээр гое харагдуулж байна
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • БИ л байна (202.179.31.119)
    Ж.Энхбаяр юмны голыг барьдаг намчирхаад байлгүй улс орны эрх ашгыг 1-рт тавьдаг зөв бодолтой хэлэх үгээ хэнээс хамааралгүй хэлчихдэг шудрага сайхан залуу шүү. Ер нь энэ болж бүтэсэн юмгүй энэ нийгмийн үнэнийг ингэж ил тод хэлж байгаа өөр хэн байна аа
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Bold (112.72.11.115)
    Ene Enhbayar gej unen ovilgogui shaar daa
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Хотын даргын буруу уйлдлээс иргэдийн эруул мэндэд (66.181.186.237)
    Энэ увэл улаанбаатарын авто замын цасыг хурдан хвйлуулах зорилгоор маш хортой идэмхмй дэгдэмтгий химийн бодисыг маш ихээр цацсан. Та бухэн одоо харж бгаа. Гудамжны цас тас хар мод бутнууд ч тас хар болсон бгаа. Гэр бвйранд ч тэр бодис ороод тоос шороо арчихад тэр гудамжны хар тортог урсаж гараад буэр угаалтуурт цуглараад хачин цэлцэгнуур шиг хар юм болоод буглэсэн бдаг болсон. Умнэ нь арай ч ийм юм энд тэндгуй харлаад бужигнаад бгаа зуйл ажиглагддаггуйбсан. Тэр бодисыг хцурвйшаад ирэхээр нь машинаар соруулж хаях естой бсныг мунгээ хэмнэх гээд хийгээгуй
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.3.184)
    enhbayr dawgui ulsturch aaw ni tulhtai general bailaa
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • хахаха
      хэхэ заа чи битгий худлаа хуцаад бай энэ удаа л улс төр хийж овоо юм хуцаж байгаа болохоос наадах чинь сайн эцгээс төрсөн муу нохойны гөлөг шүү дээ эцэг эхэд нь хараал хүрсэн юм
      2017 оны 02 сарын 14
  • Gxd (202.131.238.35)
    Зайсан толгой дээр баригдсан шилэн барилгыг хараад их гайхсан тэгсэн чинь Онцогой байдалын Отогонбаярынх гэхээр нь үнэхээр гутарсан уул нь энэ хүнийг би хүндэтгэж явдаг байлаа . Хамгийн гол нь байшин барих зөвшөөрлийг яаж ямар журмаар авсан хэн гэдэг хүн гарын үсэг зурж зөвшөөрсөн процесс нь их сонин байна.Хэндээ итгэх вэ? ....
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      chi yu hutsaad bgaan be. muu huduunii teneg harin ch amarch aylahad heregtei zuil hiij bgaa.
      2017 оны 02 сарын 14
  • Enhbayr (103.229.122.39)
    Enhbayr shudaraga zarchimch Sain zaluu. Iim shudaraga zaluus IH-s odoo Duu hoilogoo gargaj bgaa. Edlii Ug Mongoliig awarna demjine bna Zow zow
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (139.5.218.88)
    НЭГ Л ИХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН МАНГАРУУД!!! МАНГАРУУДЫН ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ СӨРӨГ ХҮЧИН БАЙХДАА НИЙЛСЭН ДАЛД ФРАКЦУУД ЛУЙВРААР НАМАА СОНГУУЛЬД ЯЛУУЛЖ ЭРХ БАРИГЧ БОЛСОН!!! ОДОО ДАЛД БАЙСАН ФРАКЦУУД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРЧ ИРЖ АЛАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ!!! ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРААГААС БҮХ ЮМ ИЛ БОЛНО!!!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Архиа гудраастай лаазаа ошиглоостэй энэ хэдэн АНы дампу архичингууд
      2017 оны 02 сарын 13
  • Зочин (66.181.189.56)
    энэний шудрага гэж юу байхавдээ Оюунхоролыг дарамтлаж гадны анчид аргал угалзны ангийн зөвшөарөл авах гэхэнр нь өгөөгүй байх тэгээд дарамтлаж байхгүй юу даа бусдыг нь дарамтлаж чадахгүй л дээ аавынхаа орос цэргийн ангиас авсан хэдэн бор юм дуусч байгаа юм тэгээд л хулгайн ангаар хөөцөлдөж байгаа юм
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • zuw duu (202.21.106.123)
    Ouynhorol gdg saidiig ogtsruulah hangalttai undesleliud haragdaj bgaa. MAN ard tumnii umnu shudraga yosnii tald zogsoh hariutslaga tootsoh heregtei de.Namiin chin nuur tsarainii asuudal bolood b.a shuu dee
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.183.206)
    vnen shuu, krantnaas shuud usaa uudag baisan.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шударга есыг хvсэмжлэгч (103.229.121.168)
    76 дотор хvн чанар нь чангаасан хэдэн сайхан гишvvд байна. Vvнд Ж. Энхбаяр,Аюурсайхан,Батзандан,Нямдорж,Оюун-Эрдэн нар багтана. Эд нарыг шударга ярихаар ПОП-дож байна гээд муу хэлдгээ болих хэрэгтэй. Эдгээр гишvvддээ баяр хvргэе!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.179.61)
    НААД ТЭНЭГ АВГАЙ ОЮУНХОРОЛ ЧИНЬ ХҮН 200000 САЯ ХҮН ӨГЧ БАЙХАД ЧИНЬ АВАХ НЬ ЗӨВ ГЭЖ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ?ОЮУНХОРОЛ ӨӨРӨӨ ТЭР ТОМ АВИЛГЫН ХЭРЭГТ МӨН ХОЛБООГҮЙ БАЙХДАА ҮЗЭГДЭЭЧ ХАРАГДААЧ АВСАН Л БАЙГААШТ ТЭР НЭГ ХУДАГТ БАЙГАА МУДАК ОДОО ЯАНА ИЙМ ТЭНЭГ ГАРУУД ОЛОН БАЙГААШТ. БАРИГДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ХОЁР УСАН МӨНДӨЛ. АВИЛГА МАНДТУГАЙ УРААААААААА АВИЛГА АВЦГААЯ ӨГЦГӨӨЕӨ ОЮУНХОРОЛ САЙД ХЭЛСЭН НАДАД АВИЛГА ӨГӨХ ХҮН БАЙНА УУУ?
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    Бие биендээ хариуцлага тооцож амжих уу???
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    Бие биендээ хариуцлага тооцож амжих уу???
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (122.201.31.130)
    Enhbayar gishuund bayarlalaa demjitsgeey ali namiin hen baih ni chuhal bish zuvhun avilgaliin esreg zorigtoi tuushtai zogsoj chadaj bna gedeg chiniard irged bid buhentei hamt bna urid ni hen ch ingej zorigtoi ilerhiilj baigaagui eruul saruul gerel gegeetei niigem ruu hamtdaa zutgiye berhsheel yu ch bish shuu iim gishuunii tald namaar taltsaj uimeldeh hereggui ta bid bolon bidnii ur ach sain saihan niigemd aj toroh estoi bayarlalaa Oyunhorol gishuuniig ch shalgah heregtei
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.23.81)
    хариуцлага хүлээлгэхээр барах уу бүүр хатуу ДОНГОДОХ хэрэгтэй, МАН хэзээнээсээ донгодож арга хэмжээ авдаг НАМ шүү дээ,
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.142)
    Коммунистуудаа алалцаад бай наад авгайгаа унагаад арай гайгуй царайтай залуу хун томилооч
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • гага
      наад авгай чинь задарсан банзал шүү дээ мэдэх үү чи
      2017 оны 02 сарын 13
    • Зочин
      Анархист амаа тат
      2017 оны 02 сарын 13
  • Зочин (202.9.42.35)
    ЭНЭ ХҮН ИХ Л ШУДРАГА ЦАРАЙЛАХ БОЛСООН. ХУДЛАА ЛДАА .ЯГ ЯРИВАЛ ЭНЭ ХҮН ЯМАР АЖИЛ ХИЙГЭЭД ЮУ БҮТЭЭГЭЭД БАЯЖСАНАА ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ШУДРАГА ЦАРАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА.ОДОО САЙД Л БОДОГДООД БАЙДАГ БОЛСОН БОЛОЛТОЙ ер нь нойр нь хүрэхээ больсон байх.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Авилгатай тэмцэх сэтгэл байгаа юм бол тэр хэдэн сая доллар гадаадад байршуулсан Баярцогттой тэмцэл дээ, чадахгуй байж шоу хийгээд л бид ойлгодог болсон
      2017 оны 02 сарын 13
    • Их мэдэгч
      Яг тийм шүү болж өгвөл засгийг унагааж сайд болох гэж гэтэж байгаа шүү
      2017 оны 02 сарын 13
  • Зочин (202.9.42.35)
    ЭНЭ ХҮН ИХ Л ШУДРАГА ЦАРАЙЛАХ БОЛСООН. ХУДЛАА ЛДАА .ЯГ ЯРИВАЛ ЭНЭ ХҮН ЯМАР АЖИЛ ХИЙГЭЭД ЮУ БҮТЭЭГЭЭД БАЯЖСАНАА ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ШУДРАГА ЦАРАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА.ОДОО САЙД Л БОДОГДООД БАЙДАГ БОЛСОН БОЛОЛТОЙ ер нь нойр нь хүрэхээ больсон байх.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (202.70.46.211)
    bitgii buurunhiil ta nar ingej idsen uusan hulgai hiisan avilga avsan luivarchinguudiug umuurch hamgaalj bdgaa bolichih chamaig humuus ih shudarga l geh yum odoo l her shudarga eh oronch hun be gedgiig chin harah l uldlee. Horolmaachin avgain helsen ug uildel buhen saidaasaa ogtsroh baituga gishuuneesee ogtsroh asuudal yum shuu
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.216.83)
    Удирдлаганд нь байгаа хүн хууль зөрчсөн байхад удирдлагад нь хариуцлага тооцно гэдгийг чинь ойлгохгүй байнаа. Бид ямар эргээд социалист нийгэмд амьдарч байгаа биш. Тэгэж ярих дээрээ тулвал Оюунхорол сайдыг томилсон Ардын намын 64 гишүүн, түүний дотор Энхбаяр гишүүнтэй өөртэй нь бас хариуцлага тооцох ёстой болох байлгүй.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ооох естой коммунист шиг том бангадаж байна ш дэ Илжиг чинь
      2017 оны 02 сарын 13
  • Зочин (103.10.22.2)
    Огцруулдаггүй юмаа гэхэд харицлага хүлээлгэж ямар нэг арга хэмжээ авах нь зөв, Энхбаяр мундаг байна. Сүүлийн үед МАН их ардчилалтай байгаа шүү, амжилт хүсэе. Дарга нар нь дарамт бага үзүүлдэг байх, тийм ээс энэ нам овоо байнаа
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (118.42.59.81)
    Маш зөв бна.тууштай бгаарай.ийм сэтгэлийг хүсэж бгаа шүү.тууштай бгаарай.амжилт хүсиё.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.9.41.6)
    Ер нь хариуцлага гэдгийг чангатгана. хариуцлагажуулна гэж гарч ирчихээд иймэрхүү илэрхий зүйлд ам хумхин суух эрх манай намд байх ёсгүй. Ганц БОАЖЯ ч биш ер нь манай сайд нарын ярьж хэлж байгаа зүйл хэт хөнгөн гоомойл байгаагаас бусдад ашиглагдаж олон нийтэд сөрөг мэдээлэл болж байна. Энэ нь Засгийн газрын нэр хүндийг доош татаад л байна шүү дээ. Хүрэлсүх шиг жаахан зангарага хэрэгтэй л байна даа. ЗГХЭГ ч бас л сулхан талдаа байна шүү. Ийм л битгий байгаасай.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • mongol (77.13.37.148)
    Avilgaltai temzej shudraga baidal togtooh gej bgaa bol Avilgal avsan Töriin ajiltang huuliin deed hemjee buyu Zaazaar avdag boloh heregtei. Busdaar yamarch yal shiitgel nemer bolohgui.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.203)
    ЗА ДАА ОЮУНХОРОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ БАЙХГЭХДЭЭ СҮҮЛИЙН ҮЕД ЭНХБАЯР ИХ ШОУДДАГ БОЛООД БАЙГАА. НЭГ ИХ ХАШГИРЧ ИРСНЭЭ ДАРАА НЬ ӨӨРТӨӨ АШИГТАЙ БАЙДЛААР БУУЛТ ХИЙДЭГ БОЛСОН. ЭНЭ НЬ ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ИХ ТОДОРХОЙ БОЛСОН.ЭНХБАЯРАА БИТГИЙ ШУДАРГА ДҮР ЭСГЭЭ.ДЭМИЙ Ш ДЭЭ.БАС МУУХАЙ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.91)
    Байгаль орчны яаманд иймэрхүү авилга буглаад олон жил болсон шүү дээ, ард түмэн хэзээний мэднэ сайд дарга нараасаа эхлээд авилгад идэгдэж гүйцсэн яам байгаа юм
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Гэнэтхэн оноодор илэрээд, уе уеийн сайдаа, газрын дарга нараа хулээж авч ажилладаг тонуулын, хахуулийн механизм байгаа туунийг нь устгая, хашир бурхинууд байгаа тэднийг зайлуулая.
      2017 оны 02 сарын 13
  • zochin (202.21.117.178)
    ene gej uuruu luivarchin hulgaich iim yum yriad yah n ve!said baihdaa hulgain an hj baisan bhaa!umnu n hj baisan SAID,HOTIIN DARGA NARIIN IDSEN UUSNIIG AJIL HIIGEEGUIG N YRIVAL ard tumen oilgono bh!odoo ene humuus hj baigaag ARD TUMEN HARJ BAIHAD YAGAAD ENE HUMUUST ATAARHAD BGAN! IDSEN UUSAN HUMUUSTEI N HARIUTSLAGA YRIAA!ard tumen chinii naad hudal unen shoug harj bna!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Hayan
      Alna shuu
      2017 оны 02 сарын 13
  • Зочин (122.201.24.66)
    Бах мэлхий шиг авгай өөрийнхөө хүсэлтээр огцрох хэрэгтэй шүү дээ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • иргэн (59.153.87.227)
    өшөө олон луйварчид наад Яамаар чин дүүрэн байгаа
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.190.249)
    Said ogtsrohoor utaagui bolchih yumu? Ene utaa chin tegeed neg shuniin dotor bii boltson yumu? kkkkk
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Z (37.228.254.85)
    Maniin darga enkhbold iim lalriin avgai gargaj ulas orniig mini buzarlaj duuslaa. Aragguildee enkhbold UB zasag darag hiihdee alingiin alduulsandaa. Novshiin hulgaich. Tsazluul taar ni
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.24.238)
    сайд нь хамт огцор. тэгж - 10- мянгатын намынханд хүний өөрийн гэлтгүй хуулийн хариуцлага тооц. нд- бондын мөнгийг идсэн дээрэмчидийг ялла.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Батаа (202.9.41.6)
    Зөвөө авилга чинь дээр үеийн Арын хаалга шүү дээ. Авилгын мөн чанар нь хууль завхруулж амар хялбар амьдрах,хүссэнээ биелүүлэх,Эцэстээ хэрэггүй шунал л юм даа. Энхбаяр эцгээ дуурайсан ясны шударга хүн.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.22.95)
    Xymyys shudarga xyn bold olon niitees alga tashyyldag mood bgaad bn. Ene xyn ynexeer shudarga xyn yy. Yamar xyn um bol doo sanalaa bichetsgeegeerei.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.234.126)
    Оюунхорол одоо хангалттай зай гаа тавьж өгөө, хятадын визны асуудал одоо авилга үүнээс хангалттай баримт хэрэггүй
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • unshigch (202.179.29.121)
    Said ogtsroh bagadna. Ta yund booronhiilne ve. Sanuulga avaa yu. Ene hergiig arai tsartsaah geegyi biz!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ta nar bolohgyi uimaa, hiihgyi yumaa tsartsaadag biz dee.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • azaa (103.57.95.202)
    zuv,shudarga hvn shvv..
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.217.223)
    ЗОХИХ ХЭМЖЭЭНИЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ГЭХЭЭР ЯАДЫН...БӨГСӨН ДЭЭР НЬ АЛГАДАХ УУ?!! ХУЦНА БИЗ!!! УТАА ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ ГЭДЭГ ҮГНЭЭСЭЭ ОГЦРОХ ЁСТОЙ!!! ОГЦОР 3 !!! ОЦГОР ХАР ШУНАЛТАЙ АВГАЙ !!!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Yg unen demjij bna
      2017 оны 02 сарын 13
  • Намууд иймэрхуу хумуусийн цуглуулга болсон уу (66.181.186.237)
    Улс турийн намууд ийм балиар идэх уух долдойдох шунах дээрэмдэх хуйвалдахаас уэрюм санаанд нь орохоо байсан эвдэрсэн найдлагагуй гаруудаасаа яаралтай салж цэвэрших цаг аль хэдийн ирчихээд бна. Уг нь дарга нар нь арай ухаалаг бсан боляг 16 оны сонгуулиар цэгцлээд дуусгах бсын. Даанч ухаангуй ноенд урагшгуй албатууд болоод ямар их цаг хугацаа алдах болов доо. Энэ бол эх орны бас иргэдийн цаг хугацаа шуудээ. Даанч даанч хайран юм мун их бнадаа. Шударга хумуус нь дээш гарсан цагт л арай уэр болнодоо
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.100.138)
    Та аргагүй л төрийн түшээ байна.Шудрага байна.Ажлын амжилт
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.34)
    ЭНХБАЯР ЗӨВ ЯРЬЛАА ОЮУНХОРОЛД БҮҮР ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ АТГ-Т ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Зөв.Тууштай хэлсэндээ байх хэрэгтэй.Оюунхорол сайд огцроод зогсохгүй гишүүнээсээ хүртэл татгалзах хэрэгтэй.Ёс зүйг УИХ-н гишүүн байж болохгүй.энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй.УИХ завсарласан гээд орхиж болохгүй нь тодорхой.Үүгээр далимдуулж албан тушаал дээрээ байж мэднэ дээ Оюунхорол сайд.150,0 сая төгрөгийг Даваасамба ганцаараа авахгүй нь ойлгомжтой.Цаана нь сайд байсан болоод зоригтой хийсэн байх.Зөвшөөрөл дээр нь сайд нь зурдаг биздээ.Үүнийг маш сайн шалгаж ул мөргүй болгож БОАЖЯ-г бүрэн цэвэрлэх хэрэгтэй.Төсөв мөнгө их үргүй зардалд гаргадаг гэж ярих юм байна лээ.Байгаль хамгаалах сан гэж Оюунхоролын хувийн байгууллага шиг газар байдаг гэж яамны хүмүүс ярих юм байна лээ шүү.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Zov (122.201.25.58)
    Zov
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2 цаг 25 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    2 цаг 58 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    3 цаг 9 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    3 цаг 12 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    3 цаг 18 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    4 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 25 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    5 цаг 1 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    5 цаг 24 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    5 цаг 36 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    6 цаг 10 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    6 цаг 35 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    7 цаг 37 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    7 цаг 58 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 26 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    8 цаг 51 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    8 цаг 58 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    9 цаг 4 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    9 цаг 7 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    9 цаг 35 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК