Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Өлзийжаргал: Т.Чимгээгийн охины үхэл С.Зоригийн хэрэгтэй холбоогүй

2017-2-13
0
ЖИРГЭХ

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа " ...эхнэрийг шалгагдаж байхад охин Сэлэнгэ аймгийн нутагт автын осолд орж нас барсан. Осол юунаас болж гарсныг одоо болтол мэдээгүй явж байна. Осолд орсон уу, осолд оруулсан уу гэдэг нь маш эргэлзээтэй..." гэсэн зүйлийг ярьжээ.

 

Энэ хэргийн талаар тодруулахаар УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай уулзаж, тодруулга ярилцлага авлаа.

 

-С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Өдрийн сонин"-д " өгсөн ярилцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-Иргэн С.Бямбасүрэнгийн ярилцлагыг уншсан. Хэргийн бодит байдалтай нийцэхгүй зүйлийг ярьсан байсан. 2016 оны 08 дугаар сарын 11-нээс 12 -нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг "Арангатын даваа" гэх газар Тоёото приус 10 маркийн /улсын дугаарыг хэлээд яахав/ машиныг жолоодож явсан Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, уг машин онхолдож , дотор нь явсан 1 иргэний амь нас хохирсон, 1 иргэний биед хүнд гэмтэл учирсан хэрэг гарсан.Энэ ослын улмаас амь нас нь хохирсон Ө нь бидний дээр яриад байгаа С.Бямбасүрэнгийн охин болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. С.Бямбасүрэн нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож, гурван ч удаа байцаалт өгсөн. Тэрээр "... талийгаач охин маань надад Сэлэнгэ явна гэж хэлээгүй, зүгээр хөдөө амралтанд явна гэхээр нь би битгий яваа яах гэсэн юм бэ, явбал нөхрөө аваад яв гэхэд, үгүй ээ машинд багтахгүй ..." гэж хэлж байсан ..." гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Машин жолоодож явсан Э нь мэдүүлэхдээ: талийгаач бид нар хамт ажилладаг, талийгаач л хамт салхинд гараад ирье гэсэн. Найз Б-гийн Приус 10 маркийн машиныг аваад бид 3- уулаа явсан . Тэгээд Сэлэнгэ орох зам заалгаад явж байгаад, машины хөгжим мааслаад байхаар нь янзлах гэтэл замын хажуу руу гарсан, эргээд дартал машин дайвалзаад, талийгаач машины рульнээс татахаар нь би машинаа тэгшлэх гээд өөр лүүгээ татсан, тэгээд л замын хажуу руу онхолдсон ...Талийгаач бүсээ бүслээгүй байсан ..." гэсэн мэдүүлэг өгсөн. Хамт явсан Б нь " юу болсныг мэдэхгүй, ямар ч байсан талийгаачтай руль булаацалдаж байснаа сайн санаж байна..." гэсэн мэдүүлэг өгсөн. Зам тээврийн ослын дүгнэлтээр Жолооч Э нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна. Зам тээврийн осол болоход нөлөөлсөн гаднын ямар нэгэн зүйл байхгүй.

 

-Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн үү ?

 

-Тэгсэн, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Тус шүүхийн 2016 оны 11 сарын 30 -ны өдрийн 122 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э нь МУ-ын ЗХД-ийн 1.5, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, онхолдож иргэн Ө-ийн амь насыг хохироосон, Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.

 

-Талийгаачийн аав ослын шалтгаан одоо болтол тодорхойгүй ... гээд байгаа.

 

-Талийгаачийн аав С.Бямбасүрэн хэргийн материалтай танилцаж, ослын шалтгааныг тодорхой мэдсэн байдаг. Тэр ч байтугай "...санал гомдол байхгүй, хохирлын мөнгө авсан. Машин жолоодож явсан Э-д ямар нэгэн ял шийтгэл оногдуулахгүй баймаар байна..." гэсэн байсан шүү дээ. Бодит байдлаас зөрүүтэй яриа өгөөд байгаа нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх зорилготой л гэж үзэж байна.

 

-Талийгаач ямар зорилгоор Сэлэнгэ явсан юм бол. С.Бямбасүрэн Сэлэнгэ аймагт сайн үздэг хүнд ээжийгээ үзүүлэхээр явсан гээд байгаа?

 

-Хэргийн материалаас тийм байдал тогтоогдоогүй. Талийгаач тэр өдөр хамт ажилладаг хүмүүсээ салхинд гараад ирье, Сэлэнгэ явъя гэж өөрөө санал болгосон. Хүүхэд харах хүнгүй гэх мэт шалтгааны улмаас 2,3 хүн нь үлдсэн байсан. Сэлэнгэд очих шалтгаанаа найз дээрээ очно гэж хэлсэн, Сэлэнгэ аймагт байдаг найз гэх М нь Сэлэнгийн "Сүхбаатар" гэх самбарын хажууд машинтай хүлээгээд ирэхгүй болохоор нь өөдөөс нь тосоод явж байтал Арангатын давааны дор машинтай унасан байсан гэж мэдүүлсэн байдаг.

 

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн захиалагчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу. Энэ талаар тодруулаач?

 

-Өмнө нь нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан талаар мэдээлсэн. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

 

Эх сурвалж: Prokuror.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.11.10)
    Сүүлийн хэдэн жилд гарсан хүн амь, хулгайн хэргүүд бүгд Зоригийн хэрэгтэй холбож ярьхаар үзэж байна энэ Бямбасүрэн . хахахха Эргүй новшийг нээрээ тэр Жавзмаа авгайтай нь хамт шалгах хэрэгтэй
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • etseg hun (202.179.11.10)
    Талийгаачийн аав С.Бямбасүрэн хэргийн материалтай танилцаж, ослын шалтгааныг тодорхой мэдсэн байдаг. Тэр ч байтугай ...санал гомдол байхгүй, хохирлын мөнгө авсан. Машин жолоодож явсан Э-д ямар нэгэн ял шийтгэл оногдуулахгүй баймаар байна... гэсэн байсан шүү дээ. gj bichigdsen bhin. ymar zewuun lalar we. ohiniihoo amiig mongoor solison uil ywdal bolloo gj bgatai adil yum bishu.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.179.11.10)
    Би уншаад ойлгосонгүй. эцэг нь охиноо амиа алдахад төлбөр аваад л хохиролгүй гэсэн юм. Тиймдээ босоод ирэхгүйгээс хойш яах уу дээ. авто ослоор нас барсан нь Зоригийн хэрэгтэй ямар холбоотой юм. Энэ сэтгүүлч гэж таван цаасны амьтан шивдээ. Золгүй явдал болгон Зоригийн хэрэгтэй холбоотой болох нь шивдээ. Ум мааний бадми хум.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ХУВЬД ХУУЛИЙН ХҮРЭЭНД НЯЦААСАН ХАРИУЛТ ӨГСӨН БАЙНА. САЙН БАЙНА!!!!! ЭНЭ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙГАА БЯМБАСҮРЭН ГЭГЧ НӨХӨРИЙГ ӨӨРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЭД НАРЫГ АРД ХЭН НЭГЭН ЧИГЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БАЙНА. МИНИЙ ДУУЛСАНААР ТЭР ЖАМЬЯН ГЭГЧ СЭТГҮҮЛЧ УЛС ТӨРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛЖ ЖАВЗМАА АВГАЙГААР ДАМЖУУЛЖ БАЙГАА ГЭСЭН. ТЭР ЖАВЗМАА АВГАЙГ МӨН ШАЛГАЖ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Батаар (202.179.31.111)
    Баян-Өлгий. аймгуудын бүх прокурор нарыг солих нь зөв, их удаан ажиллахаар нам эвсэлд нийлж, ажил хийхгүй ард иргэдийг яллаж болохгүй хэрэг дээр ажиллаж 3 давхар байшан, 3-4 орон сууцтай болсон зөндөө жишээ ярж болно, авгай нар нь хант засгийн хамагтай нар чиг жирийн авгайчуудад дарамт үзүүлэх юм. Баян-Өлгий аймагт Батсүх Отганжаргал гэдэг нутгийн уринхай мафий прокурор, Турдыбек Серикжан Өрен гэдэг хасгийн мафийнууд олон прокурорд ажиллаж аймгийн цөлбөж, ард иргэдийг хэлмэгдүүлэж байна. Прокурорыг нэг аймагт 5-8 жил ажиллад сэлгэн өөр аймагт ажилуулсан дээр хууль завхарлаас сэргийлэх болно. Эдгээр гарууд 60 нас хүртэл солиртол нэг аймагт сууна гэвэл юу болох уу? Одоо цалин нэмэгдсэн тул хана ч ажилласан ч болно.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • ЭРДЭНЭТ (139.5.218.88)
    ЗАХИАЛАГЧ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ХЭРЭГ!!! ТҮҮНИЙ ХАНЬ ХАМСААТАН , ҮР ХҮҮХЭД НЬ ЭЛДЭВ ЮМ ТӨЛБӨРТЭЙГЭЭР НИЙГЭМД ЦАЦУУЛЖ БАЙХ ШИГ...МОНГОЛЫН ЦАГДАА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ХОРИН ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ҮЙЛДЭГДСЭН ХЭРГИЙГ Ч ИЛРҮҮЛЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ ЧАДВАРТАЙ БАЙГУУЛЛАГУУД ШҮҮ?!!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.189.56)
    та нарын үгэнд адгийн тэнэгч итгэхээ болисон шүү
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    8 цаг 50 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    8 цаг 54 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    14 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    17 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    17 цаг 45 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    17 цаг 56 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    21 цаг 58 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    22 цаг 13 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 26 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    22 цаг 33 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    22 цаг 34 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    22 цаг 41 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК