Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ удаа дэлхийн хамгийн эрсдэлтэй гэдгээрээ хоёрт ордог “К2” уулын оргилд гарахаар төлөвлөн бэлтгэлээ базааж эхэлжээ. Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” уул нь далайн түвшнээс дээш “8611” метрт оршдог. Энэ уул нь дэлхийн олон шилдэг уулчдын амийг авч одсон хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай.
Тэрбээр Дэлхийн дээвэр хэмээгддэг Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил болох далайн түвшнээс дээш 8848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд хоёр талаас нь гарч чадсан Монголын анхны уулчин билээ.
Сэтгэгдэл (1)