Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Ирээдүй: Нэг ширхэг “Цагаан доктор” хүний хоногийн кальци, фосфорын хэрэглээний 60%-ийг хангана

2017-2-14
0
ЖИРГЭХ

“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн Монголчууд бид ярьдаг. Хүний эрүүл аж төрөх байдал олон хүчин зүйлээс шалтгаалах боловч хүнсний зохистой хэрэглээ үндсэн шалтгаан болдог билээ. Тэгвэл хоол тэжээлийн сонголтод тэдгээрийн тэжээллэг чанар, тухайн орчин нөхцөлд тохирох эсэх, шинэлэг байдал, хадгалалт зэргийг харгалзан үздэг. Монголчууд бидний хувьд уламжлалт хүнсний хэрэглээтэй улс бөгөөд өнөөдөр Дэлхий нийтэд тулгамдаж буй экологийн цэвэр хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой цөөн улсын нэг юм. Хэдийгээр гадны орнуудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо импортлон иргэддээ хүргэж болох хэдий ч хадгалалтад тэсвэртэй болгож, амт, үнэр оруулагч бодисыг ихээр агуулсан экологийн бус хүнсийг нийтээрээ хэрэглэх нь Монголчууд бидний хувьд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд оновчтой бус сонголт юм. Иргэдийг экологийн цэвэр хүнс, Эх орны бүтээгдэхүүнээр хангаж буй үйлдвэрлэгч олон залуусын нэг, Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн захирал Х.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа.

- Сайн байна уу, Танай компанийн талаар ярилцлагаа эхэлье?

 

Манай “Ингэн тагш” ХХК нь их говийн рашаан болсон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2009 оноос хойш 8 дахь жилдээ эрхэлж байна. Одоогийн байдлаар нийт арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

-Ингэний сүү ямар давуу талтай вэ?

 

Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд,  В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас  хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа гэх мэт эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэх боломжтой. Нөгөө талаар ингэний сүү тос ихээр агуулдаг учир ходоод гэдэс хямрах, элэг цөс өвдөх, хууч өвчин сэдрэх гэх мэт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тиймээс үйлдвэрийн аргаар ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутгаснаар дээрх сөрөг нөлөөгүй болгодог.

 

- “Ингэн тагш” ХХК-аас ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

 

Манай компани Ингэний цэгээ /хоормог/, Ингэний аарцны ундаа, Ингэний аарц, Ингэний сүүн Иогурт, Ингэний сүү, Ингэний ааруул,  Ингэний хорхой ааруул, Цагаан тос, Бяслаг зэргийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж байна.

-Танай бүтээгдэхүүн борлуулалт ямар вэ? Хэрэглэгчид хэр таашаадаг вэ?

 

Ингэний сүү сүүн бүтээгдэхүүний давуу талыг мэддэг манай бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авагдаг хэрэглэгч цөөнгүй байгаа.  Гэсэн хэдий ч гоё ганган хийц загвартай янз бүрийн сиропоор найруулсан гаазтай, гаазгүй гадны ундааг худалдаан авдаг хэрэглэгч нар хавьгүй илүү байдаг.

 

Тиймээс бид  “Цагаан доктор” ХХК-тай хамтран сав баглаа боодол, хаяг шошгын олон улсын стандартыг хангасан ЦАГААН ДОКТОР нэрийн Монгол ундааг  үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа. 

 

-“Цагаан доктор” Монгол ундааны талаар уншигчдад мэдээлэл өгч болох уу?

 

“Цагаан доктор” нь ингэний сүү, сүүн хүчлийн ашигтай бичил биетний хөрөнгийг агуулсан элдэв нөөшлөх, амт, үнэр оруулагч агуулаагүй бөгөөд ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутган үйлдвэрлэсэн Монгол ундаа юм. “Цагаан доктор” Монгол ундаанд хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох аминхүчил, амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хавагнах чийг бам болон чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэхэд тохиромжтой эрүүл мэндийн ундаа юм. Жишээ нь 1 сав Цагаан Доктор бүтээгдэхүүнд хүний яс, шүдний бүтцэд оролцдог Кальци, Фосфор зэрэг элементүүд хүний хоногийн хэрэгцээний 60%-ийг хангах хэмжээтэй байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодис хүний биед шингэхдээ химийн аргаар гаргаж авсан бэлдмэлүүдээс илүү байдгийг энэ ташрамд хэлэх нь зүйлтэй байх.

 

-“Цагаан доктор” бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?

 

Манай бүтээгдэхүүнийг Номин, Миний дэлгүүр, Оргил, И-март гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан 3 ширхэгээр савласан гарын бэлгийн багц гаргасан байгаа бөгөөд 15 багц эсвэл 2 пакет буюу 50 ширхгээс дээш худалдан авах хэрэглэгч нарт хүргэж өгөх боломжтой. Бүтээгдэхүүн болон борлуулалтын цэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@tsagaandoctor.mn  имэйл хаяг болон  www.facebook.com/tsagaandoctor/  фэйсбүүк хуудас, 89114499, 99107076 дугаарын утсаар лавлах боломжтой.

 

-Ярилцлага өгсөн баярлалаа.

 

Та бүхэнд баярлалаа, уусан бүхэн тань эм болж, уулзсан бүхэн тань нөхөр болохыг хүсэн ерөөе өө. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    8 цаг 53 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    8 цаг 56 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    14 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    17 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    17 цаг 47 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    17 цаг 58 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    22 цаг 0 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    22 цаг 15 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 28 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    22 цаг 35 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    22 цаг 36 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    22 цаг 43 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК