“Морин хуур” наамдын шилдэг 25 дуу тодорлоо. Шалгарсан дуунуудыг энэ сарын 23-ны өдөр УДБЭТ-ийн тайзнаа эшиглүүж "Гранпри" шагналтныг тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд оны шилдэг дуу шалгаруулж, ая аялга, шилдэг хөгжмийн найруулга тодорхойлдог наадам юм.
ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО гэх мэт монгол угсаатанд хамаарах уг тэмцээнд зөвхөн өнгөрсөн онд зохиогдсон дуунуудаараа эстрад, рок, поп гэсэн төрлүүдээр өрсөлдөх боломжтой. Тус наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах бөгөөд шат бүрт шүүгчид солигддог билээ.
Дашрамд дуулгахад, "Морин хуур" наадмын 30 жилийн ойд зориулсан түрүү 30 дууны хүндэтгэлийн тоглолт ирэх сард болох аж.