Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Тээврийн дээд сургуулийн урд талын замд өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нар “Range rover” маркийн Э жолоочтой автомашиныг шалган 64.5 кг мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдыг “Баярын бичиг”-ээр шагнажээ.
Сэтгэгдэл (2)