Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан ууц чанах газар хайсан иргэд ихэсдэг.
Тэгвэл стандартын шаардлага хангасан бүх хоолны газрууд ууц чанаж болно гэдгийг нийслэлийн Хоол үйлдвэрлэл, үйчилгээ хариуцсан мэргэжил Я.Бадамаа мэдээлж байна.
Учир нь хоолны газар нь эрүүлийн мэндийн шаардлага хангаж, үйчилгээ явуулах зөвшөөрөл авдаг аж. Харин гэр бариад ууц чанадаг асуудлыг хоригложээ. “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-аар гэр барьж ууц чанахыг хориглосон бөгөөд хэрэв ийм тохиолдол гарвал цагдаагийн газар мэдэгдэх юм байна.