Баянзүрх дүүргийн нутаг, Чулуун овооны замд “Баянзүрх-Нэг зүрх” төвийн урд зам дээр явган зорчигчийг дайраад зугтсан жолоочийг цагдаа нар хөөж саатуулжээ.
Тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн машинт эргүүлийн 114 дүгээр чиглэлийн эргүүлийн офицер, ахмад Ж.Ганзориг, эргүүлийн цагдаа-жолооч, дэд ахлагч Д.Одхүү нар албан үүргээ гүйцэтгээд Чулуун овооны уулзвар руу дөхөж явтал суудлын машины жолооч 62 настай эмэгтэйг дайраад зугтжээ.
Цагдаа-жолооч, дэд ахлагч Д.Одхүү хэрэгтнийг хуучнаар автотээврийн 22 дугаар баазын дэргэдэх Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны орчимд гэр хороолол руу ороод гэрлээ унтраан нуугдаж байхад нь саатуулан баривчилсан бол ахмад Ж.Ганзориг хэргийн газрыг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг зохицуулан, Яаралтай тусламж дуудсан боловч хохирогч аль хэдийнэ амиа алдсан байжээ.
Сэтгэгдэл (1)