Өнөөдөр 09.00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 503, Толгойт орчимд маш их бохирдолтой буюу 903, МҮОНРТ орчимд их бохирдолтой буюу 1010 хүрчээ.
Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 үзүүлэлттэй байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг ба энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.