Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: БНСУ-ын визний журам өөрчлөгджээ

2017-2-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд дараах зарим шинэ өөрчлөлт орсон байна.

 

НЭГ: БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Чингэхдээ дараах сонголтууд хийх. Үүнд:

 

30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох


 

90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх
 

 

Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх

 

ХОЁР: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцөлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна. Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдах аж.

 

Түүнчлэн дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна. Визний материалыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авч болох аж.

 


ШИНЭЧИЛСЭН ВИЗНИЙ ЖУРАМ

 

(Визгүй зорчих журмыг шинэчилсэн)
 

БНСУ-ын Засгийн газраас 2017 оны гураьдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэх тул виз мэдүүлэгч иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай. 

 

БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО

 

Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл, визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)

 

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

 

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
 

Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй  болно.

 

Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага

 

Визний төрөл: Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй

 

Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд

 

Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юм уу


 

Өмнө нь байсан “Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.

 

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

 

ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ 

 

Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

 

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.

 

Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.

 

ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ТООГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ? 

Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.

 

Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлнэ.

 

Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.

 

Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.

 

Улсын тоог нэмнэ: Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.

 

Европын 30 улсаас аль нэг улсын визтэй(байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн

 

Уг Европын 30 улс нь : Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар


 

Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд) зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.

 

ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛ

 

Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн


 

30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн
 

 

Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн
 

Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал(В-2), 30 хоног

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.244)
    Uridn yvj bgaad haralaad irsen, irseneesee hoish garalgui 7 jil bolj bgaa hund viz garah bolomj bnuu ymar materail burduuleh be? Manaihaan zuvluuch .
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
    • анд
      Виз мэдүүлэх газар нь яваад оч найдвартай нь дээрээ Бриджын 4 давхарт оч
      2017 оны 02 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    9 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    13 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    10 цаг 26 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    10 цаг 29 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    15 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    19 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    19 цаг 20 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    19 цаг 32 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    23 цаг 33 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    23 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК