Казакстан улсын “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.
Түүнийг "Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан" гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Ж.Маратад хилийн хориг энэ сарын 10-ны өдөр тавигдсан байсан ч түүний эхнэр тухай өдөр монгол улсын хилээр гарч чаджээ.
Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл (66)