МУСТА, дуучин Э.Төрмандах энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд “Нүнжигтэй Монгол” тоглолтоо хийсэн билээ. Тэрбээр 2006 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, нийтийн дуунд дуртай монгол түмнийг огшоож, омогшуулж яваа билээ.
Тоглолтод сошиал ертөнцийнхөнд хөөрхөн "булдруу" нэрээрээ танигдсан, Увс аймгийн Тэс сумын долоон настай А.Өсөх-Ирээдүй хүү оролцож, дуучин Э.Төрмандахтай “Аархал” дууг хамтран дуулж үзэгч олноо баясгажээ.
“Нүнжигтэй Монгол” тоглолтын үеэр Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангаас А.Өсөх-Ирээдүй хүүг “Авьяас” алтан медалиар шагнасан байна.
Сэтгэгдэл (1)