АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 29-нд Монголын хоёр иргэний тээшнээс адууны засаа болон адууны мах хураан авчээ. Тэд махаа ундааны саванд хийсэн байсан бөгөөд нийт 19 кг адууны мах, 6 кг засаа, 3 литр сарлагийн сүү хураалгасан байна. Хоёр зорчигч эмэгтэйн нэг нь ярихдаа “эдгээрийг эмчилгээний зорилгоор ашиглахаар авч явж байсан” гэжээ. АНУ тухайн улс орон болон холбогдох газраас гарал үүслийг нь нотлох тусгай бичиг байхгүй бол адууны махыг хилээр оруулахыг хориглосон байдаг аж. Авч явсан хүнсний зүйлсийг нь устгаж, хоёр зорчигчийг шийтгэлгүйгээр явуулжээ.
Сэтгэгдэл (10)