“Savills” олон улсын үл хөдлөх хөрөнгийн агентлаг дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргажээ. Амьдрахад хамгийн таатай хотын жагсаалтыг Данийн нийслэл Копенгаген хот тэргүүлжээ.
Судлаачид байгаль орчны бохирдлын хэмжээ, ой мод ногоон байгууламжийн тоо, гэмт хэргийн түвшин, эрүүл мэндийн салбар, цалин хөлс зэрэг олон шалгуураар жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын хоёрдугаарт Стокгольм, гуравт Мельбурн хотууд орсон байна. Харин зугаа цэнгээний дэд бүтцийн чанараар Лондон хот нэгдүгээрт жагсчээ. Британийн нийслэлийн араас Нью-Йорк, Токио хотууд удаалсан байна.