Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 176.349 хүн үйлчлүүлсний 10.925 буюу 6.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсонбөгөөд энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт 70279 хүн хамрагдсанаас 3830 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон. Харин томуу, томуу төст өвчин нь Баянгол дүүрэгт 7.4 хувь, Багануур дүүрэгт 6.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.
Амболаториар үйлчлүүлэгчдийн 84.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд Хүүхдийн түргэн тусламжийн 927 дуудлага ирснээс 33.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага аж.