Энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжихэд Орхон-Сэлэнгийн бэлчир иргэд зорчдог хэсэгт 42, Орхон гол, нүхэн гүүр орчим иргэд зорчдог хэсэгт 39, Орхон гол вокзалын харалдаа 12 см зузаантай байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид энэ сарын 15-аас эхлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжих, иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байх, зайлшгүй зорчих шаардлага гарвал аюулгүй байдлыг сайтар хангахыг санууллаа.
Сүүлийн жилүүдэд мөс цөмөрч, хүний амь эрсдсэн, олуулаа аюултай байдалд орсон тохиолдол олон гарсан. Тйимээс иргэд мөсөн дээгүүр автомашинтай хөдөлгөөн үйлдэхгүй байх. Мөн явганаар зорчихдоо аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)