2015 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас нас барсан нийт хүний талаас илүү хувь нь Хятад болон Энэтхэгийн иргэд байжээ.
Тодруулбал АНУ-д төвтэй “Health Effects Institute” хүрээлэнгийн судалгааны тайлангаас үзвэл, 2015 онд дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын улмаас 4.2 сая гаруй хүн цаг бусаар хорвоог орхижээ. Энэ хүмүүсийн 2.2 сая орчим нь Хятад болон Энэтхэгийн иргэд аж. Агаарын бохирдол нь хүний аминд хүрч буй хүчин зүйлсүүдиин тавдугаарт бичигдэж байна.
Мөн тус хүрээлэнгийн мэдэгдсэнээр, дэлхийн нийт хүн амын 92 хувь нь бохир агаараар амьсгалж байна. Агаарын бохирдол нь хорт хавдар, цус харвалт, зүрхний өвчин болон багтраа зэрэг амьсгалын замын өвчин үүсгэдэг. Хүн амынхаа тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ болон Энэтхэгт агаарын бохирдлын улмаас жил бүр сая хүн амь насаа алддаг байна.