НӨАТ-ын урамшууллын дараагийн сугалаа өнөөдөр болно. Энэ удаагийн тохиролд 2017 оны нэгдүгээр сарын 1-31-ний хоорондох худалдан авалтын үр дүнд авсан баримтууд хамаарагдах юм. Тиймээс нэгдүгээр сарын баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны 23:59 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой. Түүнчлэн супер шагналын санг 100 сая төгрөгөөс эхлүүлж байгаа. Тохирлыг өнөөдөр 19:35 цагт Боловсрол телевизээр шууд дамжуулах аж.