зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг зарцуулна

2017-2-20
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад  хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, хөрөнгө оруулагчид, бизнес  эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Миний бие, энэ удаагийн эдийн засгийн уулзалтаар УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээхээр зорьж байна.  

 

Мөн хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах болно.

 

Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт  677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ.

 

Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар авч  үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193,2 тэрбум төгрөг, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулна.

 

Эдгээр хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг салбар бүрээр нь товч танилцуулъя.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулж үйлдвэр, худалдаа үйлчилгээ тэнцвэртэй хөгжсөн, дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүсийн 683,3 га газар бүхий Налайх, Багануур, Багахангай, Эмээлтэд өндөр  технологи бүхий 150 гаруй үйлдвэрүүдийг барих 15,0 мянган ажлын байр шинээр бий болгоход нийт 4 их наяд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

 

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320,0 сая ам.долларын хөрөнгөөр Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000 зэрэг 6  дэд төвийг 3 үе шаттайгаар барьж байгуулна.

 

Шинэ суурьшлын бүс болох  Морингийн даваа, Био, Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын ТЭЗҮ, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ бүсэд 18 мянга гаруй айлын орон сууц, 14,0 мянган ажлын байр, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг барихад нийт 2,1 их наяд төгрөг шаардлагатай байна.  

 

Дагуул, хаяа хот, тосгон, дэд төвүүдэд орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц барьж, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.   

 

Гэр хорооллыг төлөвлөлтийн төв, дунд, захын 3 бүсээр хөгжүүлнэ. Үүнд:

 

Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэн богино хугацаанд орон сууцжуулах нээлттэй төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах орон сууцаар хангана.

 

Дундын бүсэд иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулан, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү дундын бүс нь бидний гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол шинэ концепци болно.

 

Захын бүсийн гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, орчны бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. 

 

2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16,8 тэрбум, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум нийт 26,8 тэрбум төгрөгийг зарцуулна.  

 

Цахилгааны “Их тойруу-110” сүлжээг ашиглалтад оруулж, цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй нэг ч өрхгүй болно. 2017 онд Улсын төсвийн 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй 5800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана.

 

348 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлж хотын зүүн, зүүн хойд хэсгийн дулаан хангамжийг сайжруулна.

 

Улсын төсөв, Хөгжлийн банкны 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулааны 8д, 12а магистралын 1,8 км хос шугамыг өргөтгөн шинэчилнэ.

 

Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж болон Туул усан сан цогцолборыг шинээр барьж,  саарал усыг цахилгаан станцад хэрэглэж, хотын усан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 295 сая ам долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар яриа хэлцлийн шатанд явж байна.

 

Мөн Хан-Уул дүүргийн Морин даваанд 25 мянган метр кубын хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар Буянт-Ухаа, Яармагийн орон сууцны бохир усыг татан зайлуулах боломж бүрдэнэ.

 

Азийн хөгжлийн банкны 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8,6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.

 

Дулааны алдагдал бүхий 1,077 угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэлтийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна.

 

АВТО ЗАМ

 

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хурдны зам, баруун, зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол бүхий зам барих, төмөр замтай огтлолцсон замын уулзварт гүүрэн гарцуудыг барина. Гадна тойруугийн авто замын сүлжээг барих ажлыг эхлүүлнэ. Энэ төслүүдийг өнөөдрийн уулзалт дээр манай төслийн багийнхан та бүхэнд танилцуулах болно.

 

Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт  43,5 км авто зам, 3,050 урт метр гүүрийг барих буюу засварлан, өргөтгөн шинэчилнэ.

 

2017 онд  БНХАУ-ын 132,2 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлаж, Замын Цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөр бетон гүүрнүүд шинээр барьж Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто  замыг өргөтгөж шинэчлэх ажлууд эхэлнэ.

 

Яармагийн товчооноос  Хөшгийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх хурдны авто зам барих төслийг үргэлжлүүлнэ. 

 

ТЭЭВЭР

 

Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг баруун, зүүн хэсэгт байгуулна.

 

Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT буюу тусгай замын автобусны төслийг энэ хавраас эхлүүлнэ.

 

БОЛОВСРОЛ

 

Боловсролын салбарт 2017 онд улсын төсвөөс 42,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, БНХАУ-ын 39,0 тэрбум төгрөгийн  буцалтгүй тусламжаар 7 сургууль, БСШУС-ын яам, төр хувийн түншлэлээр 29 сургууль барьж эхэлнэ.

 

2017 онд  улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэг барина.

 

Боловсролыг салбарт 2017-2020 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр 31 сургуулийн 222 бүлгийн 3 ээлжээр хичээллэдэг 8,706 хүүхдийг 2 ээлжид бүрэн шилжүүлж хороо бүрийг сургууль цэцэрлэгтэй болгох зорилт 2019 онд хэрэгжиж дуусна.

 

ЭРҮҮЛ МЭНД

 

Эрүүл мэндийн салбарт 2017 онд нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Мэс заслын тасаг шинээр байгуулан, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн техник, технологийн нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоно.

 

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр–4”-ийн хүрээнд 37,2 сая ам.долларын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой, нэгдсэн эмнэлэг, 10 өрхийн эмнэлгийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт барих ажлыг эхэлнэ. 

 

Мөн шүд, эрүү нүүрний төв, хүүхдийн эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэнэ.

2017 онд улсын төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 дүүргийн спорт цогцолборыг барьж дуусгана. 

Улаанбаатарын соёлын өв, түүхт дурсгалт барилга, байгууламжийг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ.

Нийгмийн халамжийн салбарт 3,7 тэрбум төгрөгийг зарцуулж халамжийн 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ ТОХИЖИЛТ

 

Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030”,  “Ногоон Улаанбаатар-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлж, Богд уул, Сэлбэ, Дунд, Туул голын дагуу аялал жуулчлал амралтын бүс байгуулна.

 

Хэвтээ болон босоо чиглэлд тус бүр 12-14 км-ын урттай дугуйн зам барихад 3,6 тэрбум төгрөг шаардлагатай байна. 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгөөр дугуйн замыг барих ажлыг эхлүүлнэ.   

 

2017 онд хот тохижилтын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжид 2,3 тэрбум, гудамж талбайн гэрэлтүүлэгт 2,0 тэрбум, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд 1,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна. 

 

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон, нийслэлийн эрх зүйн орчинг шинэчлэн, өөрийгөө тэтгэх эдийн засагтай, санхүүгийн хувьд бие даасан тусгай статус бүхий Засаг захиргааны нэгж байхаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн Засгийн газарт өргөн бариад байна.

 

Эдийн засгийн хөгжлийг дэмжих, тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэд хэдэн арга хэмжээг авлаа. Үүнд:

 

  1. Өнгөрсөн жилүүдэд концессын гэрээгээр олон ажил хийсэн. Эдгээр нь хотод зайлшгүй шаардлагатай ажил байсан уу гэвэл зарим нэг эргэлзээтэй байна. Гэсэн хэдий ч бид 2016 онд ашиглалтад хүлээн авсан болон 2017 онд хүлээж авах ажлуудын концессын эргэн төлөлтийг 2017 оны төсөвт тусган хэрэгжүүлж эхлээд байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хот биелүүлнэ.
  2. Концессын тухай хуульд өөрчлөлт орж “барих-шилжүүлэх” төрлийг Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батлахыг хориглосон. Иймд концессыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хотын бүтээн байгуулалтыг хийхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын олон төрөлгүйгээр юуг ч шийдэж чадахгүй билээ.
  3. Нийслэлийн Засаг даргын дэргэд Хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулан, хөрөнгө оруулалтад ямар саад тулгарч байна, түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг тухай бүр нь хэлэлцэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын дэмжих зөвлөлд бизнесийн өргөн төлөөлөл орсон болно.
  4. Газар эзэмших хугацааг сунгаж, 15 жил болгосноор газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд уг газартаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг олголоо. Энэхүү шийдвэр олон хүний сэтгэлд нийцсэн шийдвэр болсон гэдэгт би эргэлзэхгүй байгаа болно.
  5. Худалдан авах ажиллагааг цаасгүй зохион байгуулж, тендерийн урилгаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэлх бүх үйл явц цахим хэлбэрээр явагдах эрх зүй, зохион байгуулалтын ажлыг хийж эхлэсэн болно.

 

Улс орны эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд байгуулсан ЭКСТЕНДЕД фанд фасилити буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон ч Улаанбаатар хот бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч байж хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

 

Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, Улаанбаатар хотыг дэлхийн хөгжиж буй орны хотын жишигт хүрсэн хот болгохын тулд бүгдийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

           

Та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе.

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
"Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    8 цаг 2 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    8 цаг 16 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    8 цаг 54 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 36 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    10 цаг 20 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    10 цаг 27 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    10 цаг 51 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    10 цаг 55 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    11 цаг 1 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    11 цаг 17 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    11 цаг 48 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    11 цаг 58 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    12 цаг 19 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 24 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    12 цаг 32 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    13 цаг 17 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    13 цаг 31 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    13 цаг 38 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    13 цаг 48 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    13 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК