Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд руу ахмадын "Насны хишиг"-ийн санхүүжилтийг шилжүүлжээ.
Ахмадууд “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкаар дамжуулан насны хишигээ авах боломжтой юм.
"Насны хишиг"-ийг 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Сэтгэгдэл (1)