Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жаргалсайхан: Тэтгэврээ нэмүүлэх боломжоо эдлээгүй иргэд цөөнгүй байна

2017-2-21
0
ЖИРГЭХ

СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас хэлтсийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, тийм болохоор танай хэлтэс ачаалал ихтэй ажилладаг байх.

 

-СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь  32 хорооны 312 мянган иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. 36 мянган тэтгэвэр авагчтай, 2600 гаруй ажил олгогч байгууллага, 145,000 гаруй иргэн эрүүл мэндийн даатгалд, сайн дурын даатгалд 19 мянган гаруй иргэн  хамрагддаг. Манай хэлтэс 63 хүний орон тоотой, 5 тасаг төрийн үйлчилгээг дүүргийн иргэддээ хүргэж байна.

 

-Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа товч танилцуулбал.

 

-2017 оныг ЭМНДЕГ-аас Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Мөн Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйт шинэтгэл”-ийн жил болгон зарласантай төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд дүүргийн 32 хорооны иргэддээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулахыг зорьж олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Юуны өмнө хороодын хэсгийн ахлагч нартаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг эхлүүлж, тэтгэврийн байцаагчид хороодод хуваарилагдан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар  сургалт, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг сонсох ажлыг эхлүүлээд байна.  Хоёрдугаар сарыг тэтгэвэр, сайн дурын даатгалын мэдээ мэдээллийг түлхүү өгөх чиглэлийн дагуу СХД-ийн 7,8,21 дугаар хороодын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Иргэд ч их идэвхтэй оролцож байна. Мөн хэлтэс дээрээ хөтөч байцаагч ажиллуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, иргэддээ хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг л хичээж ажиллаж байна. Мөн энэ жил нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа 75 хоногийн аян зарлагдсан. Энэ аяны хүрээнд байцаагчдын харилцааны соёл, үйлчилгээг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, байцаагч бүрийг дүгнэх ажлыг хийж байна. Иргэд даатгуулагчдын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах хайрцаг байршуулж, шуурхай шийдвэрлэхэд анхаарч байна. Мөн аж ахуй нэгж байгууллагын мэдээллийн баазыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлээд явж байна.

 

-Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа аяны хүрээнд байцаагчтай холбоотой гомдол санал хэр ирж байна вэ?

 

- Байцаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх, дүрэм журмаа барьж ажиллах тал дээр анхаарч байгаа учраас гомдол санал гаргахгүйг хичээн ажиллаж байна. Зөвхөн энэ аяны хүрээнд ч биш байнга, тогтмол чанартай үйлчилгээг үзүүлж, иргэд даатгуулагчтай зөв боловсон харилцах талаар дээр анхаарч байна. Гэхдээ харилцаа, ёс зүйтэй холбоотой гомдол  санал ирээгүй биш ирж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн хувьд ачаалал ихтэй байна. Үйлчлүүлж байгаа цаг хугацааны хувьд удаан үйлчилж байна. Оочер дугаар их байна гэсэн гомдол нилээд ирдэг. Ялангуяа сарын эцэс, сарын эхэнд сайн дур, эрүүл мэндийн даатгуулагч гэрээгээ хийж, мөнгөө төлөх гэж  бараг бүгд ирдэг учраас бухимдал үүсдэг. Тэтгэвэр тогтоолт, олголт дээр харьцангуй гомдол санал бага гардаг. Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд тэтгэврээ шалгуулчихаад тэтгэврийн хувь хэмжээ нь нэмэгдэхгүй байгаа тохиолдолд дээд газар нь дахин шалгуулна гэж бухимдах тохиолдол гарч байгаа. Гэвч хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байгаа болохоор өөрчлөлт тэр бүр гардаггүй. Үүнд сэтгэл дундуур байх нь элбэг.

 

-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Драгон салбарт танайхаас хичнээн байцаагч ажилладаг вэ?

 

-Өдөрт 100 гаруй иргэн даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Мөн хууль тогтоомжтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл авахаар иргэд маш их ирдэг. Орон тоогоор нэг л байцаагч ажилладаг.

 

-Өнгөрсөн жил Баянхошуунд эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг шинээр нээгдсэн. Энэ тасгаар хичнээн иргэн даатгуулагч үйлчлүүлж байна вэ?

 

-Баянхошуу тасаг 2016 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. СХД-ийн Баянхошуу орчмын 8-н хорооны 92,500 иргэн, даатгуулагчид үйлчилж байна. 8 хорооны 10,200 тэтгэвэр авагчтай, 302 байгууллага тайлан тооцоогоо өгч байна.  4000 гаруй сайн дурын даатгуулагчид үйлчилгээ үзүүлж байна.  Тасаг дээр  4 хүний оронтоотой ч ачаалал их тул орлого, тэтгэмж, тэтгэвэр, тэтгэврийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн байцаагч хэлтсээсээ нэмж ажиллуулж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг энэ тасгаас авч байна. 


Төрийн үйлчилгээ иргэд, даатгуулагчдадаа ойртсонд бүгд  талархаж байна.  

 

-Хороод дээр ажиллахад хүндрэлтэй асуудал тулгардаг уу?

 

-Хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор сурталчилгааны материал хуучирсан, шинэчлэх шаардлагатай байна. Бид хүн бүрт тохируулж зөвлөгөө өгдөг ч ойлгохгүй сурталчилгааны материал  нэхэх тохиолдол их гарч байна. Мөн 1990-2000 онд нөхөн даатгалд хамрагдсан иргэд батламжийн хуудсаа аваагүй иргэд олон байна.  Бид хороодын хэсгийн ахлагч нартай хамтран батламжийн хуудсыг эзэнд нь өгөх ажил давхар хийгдэж байна. Ялангуяа 8, 21 дугаар хорооны иргэдэд бүрэн тарааж дууссан, хаяг дээрээ байхгүй шилжсэн иргэдийн хувьд манай хэлтсээс ирээд авах боломжтой.

 

-Баталгаажилтын хуудсаа аваагүй тохиолдолд иргэдэд сөрөг үр дагавар гарах уу?

 

-Тэтгэвэр дээрээ нөхөн даатгалд хамрагдсан жилээ өнөөдрийг болтол оруулаагүй иргэд цөөнгүй байна. Энэ хууль тогтоомжийн талаарх мэдээлэл муу байгаатай холбоотой. Тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах аяны хүрээнд  нөхөн даатгалаа оруулах боломжийн талаар бид мэдээлэх хийж байна. Тэгэхээр аль 2015, 2016 онд баталгаажсан нөхөн даатгалаа тэтгэвэр дээрээ оруулаагүй явж байна. Мөн 1990-1995 оныг улсад ажилласан жилд тооцуулж байгаатай холбоотойгоор амралтын хоног дээрээ нэмж тооцуулах боломжтойг иргэд тэр бүр мэддэггүй.

 

-Аж ахуй нэгж байгууллагын хувьд өр их үүсэх тохиолдол байдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Бид оны эхнээс энэ асуудалд анхаарлаа хандуулан төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна. ЭМНДЕГ болон НЭМНДГ-тай хамтран өндөр өр авлагатай 6 байгууллагыг сонгон өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх, хэрхэн барагдуулах талаар харилцан ярилцаж, төлүүлэх график гарган ажиллаж байна.

 

- Дүүргийн иргэд, даатгуулагчдад хандаж юу хэлэх вэ?

 

-Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэхэд бид анхааран ажиллах болно. Иргэд та бүхэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг анхааран судалж өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, насан туршийн нийгмийн батлагаагаа хангуулах боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Амьдрах насны урсгал дунд танд учирч болохүйц нийгмийн эрсдлээс даатгал таны хамгаална.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.94.154)
    Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс арай л хүнд сурталтай байнаа. Удирдах албан тушаалтангууд байцаагч нарынхаа ажилд хяналт тавьж ажилламаар байна. 2017 оны 03 дугаар сарын дундуур тэтгэвэр тогтоолгохоор материалаа өгсөн. одоо хүртэл тогтоогдохгүй байна. 2016 оны 11-12 сард материал шалгуулахад Завхан аймгаас 1995-1996 оны лавлагаа ав гэсэн аваад үзүүлсэн чинь болно гэсэн юм. Гэтэл 2017 оны 04 сарын 25-ны өдөр очиж уулзахад дахин Завханаас 1997-2003 оны шимтгэл төлсөн лавлагаа авч ир юм. 1 мөсөн шалгаад 1 мөсөн лавлагааг авахуулж баймаар байна. Ийм явдлаас болж иргэдэд чирэгдэл учруулж, бухимдал үүсгэж байна. Наймаг анх 2016 оны эцсээр баримт шалгуулахад 27 дугаар хороог Батцэрэн гэж эмэгтэй хариуцаж байсан юм. Гэтэл одоо өөр залуу эмэгтэй очсон. Маш их хүнд сурталтай Надад анх 30 хоног дотор шийдвэрлэж өгнө гэсэн бичиг өгсөн. Нэг удаа утсаар яриад зөрчил байна. Дахиад ярина гээд ярихгүй болохоор нь 31 хоноод очсон чинь тэтгэвэр тогтоогүй байна. Учрыг яралцсан чинь тань
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • ganqaa (212.95.7.72)
    neg tetgebrt garahiin tuluu 100 bichig nehne bas ene haju kassand 1000tug hiiged ir geje yabuulna teged ochihoor ahiad 1500 hiigeed ir za teged 2 danhart gar ahiad 2000 bankind hiige dir gej ih hezuu yaagaad neg musun ter 4000 shuud hiilguulj boldoggui yum be
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (202.21.106.153)
    Arhiviin hun ajlaa hiij tsalingaa avah gej sain duraaraa tend orson baimaar hunii umnuus baigaa yum shig chiregduulj utsaarlana. Huniig zalhaagchid. Tetgever avah geed maijiganaad alhahgui yum shig aashtai shulam shig yumnuud baidag
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.179.80)
    Нээрээ тийм юм билээ СХД иин байцаагчид жигтэйхэн ааш муутай ажлыг өөрөөсөө зайлуулаад сууж байх жишээтэй.....
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Цццц (222.146.111.128)
    Нийгмийн даатгалын байцаагч нар гэж ёстой муухай харьцаатай дээрэлхүү юмнууд бдаг шдээ. Ялангуяа СХД.нхэн.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 43 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 17 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 31 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 22 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 42 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 9 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 26 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 54 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    15 цаг 58 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 27 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 37 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 49 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 45 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 51 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 7 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 43 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 40 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК