Энэ долоо хоногт томоохон захууд амрахгүйгээр ажиллаж байна.
Тухайлбал Нарантуул зах долоо хоног бүрийн мягмар гарагт буюу өнөөдөр амрах хуваарьтай. Харин сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор өнөөдөр ажиллаж байгаа юм байна.
Мөн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллаад шинийн 1-ний өглөөнөөс гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл амрахаар болжээ.