2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 365 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 299 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 /үүнээс 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, БЗД-ийн нутаг ганц худаг салдаг уулзварын хойд замд H.Sonata маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.