Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мягмар: Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа даалгавраас ухрахгүй

2017-2-21
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбооны төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо.

 

 

Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож,  ЭМЯ-ны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогдыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар ахалжээ.

 

Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос  Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж, хэлэлцээрийг эхэлж байгаа юм.

 

2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулах гэж буй энэхүү хэлэлцээрийн төслийг МЭАМҮЭХ-ноос санаачлан боловсруулжээ. Тэд уг хэлэлцээрийн төсөлд салбарын ажилтнуудын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  1,5 дахин нэмэгдүүлж 360 мянган төгрөг болгох, элэгний C вирусын халдвартай эрүүл мэндийн ажилтнууддаа Харвони эмийг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэ оны тавдугаар сарын нэгний дотор шийдвэрлэнэ, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг хувьчлахгүй байх зэрэг салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тодорхой саналыг тусгажээ. Тэдний дэвшүүлж буй эдгээр асуудлаар талууд байр сууриа илэрхийлэв.

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: УИХ-аас баталсан төсвийг өөрчлөх боломжгүй.Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэгдүүлэх тухай заагаагүй. Бид салбарын ажилтны ажлын ачаалал, цалин хөлс нийгмийн асуудлыг ойлгож байгаа. Гэвч бид салбарын хэлэлцээртээ хуулиас давсан заалт оруулж болохгүй” хэмээсэн.

 

 

МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын ҮЭ-ийн холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар эрүүл мэндийн сайдтай хийсэн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий. Яагаад та нар минь ийм итгэл муутай байна вэ. Яам та нарыг сонсч шийдвэрлэх гэж багаараа ирлээ. Боломж бий, шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Мөн надтай ажил хэргийн 2 удаагийн уулзалтаараа он гарангуут цалин нэмэх боломж байна гэж хэлж байсан. Гэтэл ЭМЯ-наас 2017-2018 онд салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналуудыг хүлээж авахгүй хэлэлцээрээс хасах санал ирүүлснийг шүүмжилж, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч цалин нэмэх асуудал тусгагдаагүй гэсэн хариуцлагагүй тайлбар ирүүлснийг эрс эсэргүүцэж байна. Ажил ам хоёроо зөрүүлэхгүй ажиллах хэрэгтэй. Энэхүү хэлэлцээрийн төсөлд бид Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаа шиг хууль зөрчсөн нэг ч заалт оруулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулж болох, шаардлагатай, салбарын 40 мянган ажилтны  хувьд амин чухал хүлээлт болсон чухал асуудлуудыг тусгасан. Ийнхүү тусгахдаа 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа санал Эрүүл мэндийн салбарын ажлыг үүрч дүүрч яваа гол хүч болсон ажилтан бүрийн төрөөс хүлээж хүсч байгаа тулгамдсан, зайлшгүй хэрэгцээ  юм шүү.  Тиймээс бид цалин нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэнд амь нас, ажлын байрны аюулгүй байдлыг хамгаалах зорилт бүхий зарчмаа хатуу барина. Цаашид хамтын маргаан үүсгэх эрх зүй, 40 мянган ажилтны  тэмцлийг мохоох эрх төрд байхгүй. Мөн МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар халдварт, төрөх, эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В, С вирус илэрсэн, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байна. Эмч ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөг нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг шүү дээ. Ийм байхад Харвони эмийг үнэгүй олгох асуудлыг хөнгөлөлтэй олгоно гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй. Эмч ажилтнуудын багагүй хувь нь ажлаа хийх явцдаа сүрьеэ өвчнөөр өвдөж, эндэж байна. Нөхцөл байдал санаснаас хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ талаар дотооддоо асуудлаа ярилцаж гарцаа тодорхойлж, дахин санал гаргаж завсарлага ав” гэлээ. Үүний дараа тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Цалин нэмье. Яаж гэдгээ бид завсарлага авч ярилцъя”гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Zochin (124.158.109.232)
    Эрүүл мэндийн салбар эмч ажилчдынхаа цалинг нэмэх эх үүсвэрээ өөрсдийн дотооддоо шийдэх боломж бий ЭМД-аас орж буй мөнгө, урьдчилан сэргийлэх үзлэгээр оруулж буй мөнгө гэх мэт орлогоосоо жилийн эцэст 13 дахь сарын цалин олгох гэх мэтчилэн бололцоогоо гаргавал болох байхаа,том эмнэлгүүдийн ТУЗ-ийн гишүүд гээд л эмнэдгийн орлогыг цалин болгоод авчихдаг нөхдүүд байдаг л бололтой юм шиг.
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (23.27.245.222)
    eruuliig husbel emnelegiig hus altan gartai emch naraa denduu gomdooh yum daa uhlees abrahaar ni neg muu nabor ugchihuud araas ni abilga yriad ybah yumdaa 3n uruu bairand amidardag emch hed baidag yum boldoo huurhii.....
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.23.89)
    эхлээд Эмч нарынхаа толгойд наад зах нь Авилгал хээл хахуулийн талаар АТГынхаас урьж Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж , Авилгын хуулийн мэдлэг өгч , хүнд суртал , зан харилцааны доголдолыг засаж заларуулах тал дээр нь сайн ажиллах хэрэгтэй тэгж гэмээнэ Ард иргэд Эмч сувилагчидаа аяндаа дэмжиж дуу хоолойгоо өргөх болно шүү , Цалин хөлс муу гээд Ард иргэдэд ээ уур уцаараа гаргаад байж болохгүй биз дээ,
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Эмч гэдэг энгүй их хүнлэг эгэлгүй их мэдлэг чадвартай байх нэр. Харин энэ чадварыг эзэмшсэн эмч үнэхээр өдрийн од мэт цөөн байна. Сэтгэлгээ нь ядуурсан эмч нар олширсон нь нийгмийн буруу юу эсвэл хувь хүнийх үү!
      2017 оны 02 сарын 21
  • Зочин (59.153.87.201)
    Үнэхээр эмнэлэгийн ажилчид хүнд нөхцөлд цалин багатай ажилладаг Бие муудахаараа яадаг вэ муу хэлэн барин эмнэлэг эмнэлэгийн ажилчдаа барааддаг шүү дээ сувилагч асрагч нар цалин багатай их эмч нар цалингаас гадна орлоготой байдаг шүү дээ энэ байдлы нь харах хэрэгтэй гэж бодож байна.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • ЁНДОН (66.181.186.189)
    ЭМЧ НАР АВИЛГАЛ ИХ АВДАГ БЗДЭЭ ТЭР ЧИНЬ ХООЛ БОЛОХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ ТЭГНЭШТЭЙ
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Zochin (27.123.214.113)
    ЭСРЭГ ЗҮЙ ТОГТОЛ БАС БАЙНАА. ЯГ ЭНЭ ЭРСДЭЛ ИХТЭЙ БАЙГАА МЭС ЗАСАЛ ТӨРӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САЛБАР ЛУУ ЧИНЬ АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ЭМЧ НАР МАШ ИХ. ЯАГААД ГЭЭЧ ЦАЛИНГААС ГАДУУР ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖ ИХТЭЙ. ДЭЭРЭЭС НЬ ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГААГЫН ХУВЬД НЭМЭГДЭЛ УРАМШУУЛАЛ Ч ХАМААГҮЙ ИЛҮҮ БАЙДАГ ЮМ. БУСДЫГ НЬ БҮҮ ОРХИ.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • бАГШ (202.72.242.5)
    бОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ӨМНӨӨС ДУУГАРАХ ХҮН БАЙНА УУ.бИД ЯДУУРСААР ТУЙЛДАЖ БАЙНА. Эмнэлэгийн ҮЭ -ийг дэмжиж шанхтарч бичгий цуцаарай.ҮЭ-ийн Ганбаатар Амгаланбаатар 2 шиг битгий амаа таглуулж тэдний талд битгий ороорой
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Багш нар ч бай эмч нар ч бай хийж байгаа ажлынхаа их бага хэцүү хатууг нь л ярих юм. Харин ажил үүргээ хэр үнэнч ёс суртахуунтай гүйцэтгэж байгаатай нь харьцуулах юм бол ихэнхи нь хэтэрсэн цалин хөлс ч авч байж мэдэх юм шүү.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • БАГШ НАРААС (202.179.26.226)
    УГ НЬ МОНГОЛЫН ХАМГИЙН ИДЭВХТЭЙ ХАМГИЙН ОЛОН ХҮНТЭЙ САЛБАР БОЛ БОЛОВСРОЛЫН САЛБАР ШҮҮДЭЭ ШААРЛАГА ШАХАЛТ СОНОРДУУЛГА ХҮСЭЛТ УХУУЛГА СУЛ ЗОГСОЛТ АЖИЛ ХАЯЛТ ГЭЭЛ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДСАН МАШ ОЛОН АРГА ХЭЛБЭР БАЙДГИЙГ АШИГЛААЧЭЭ БАТЗОРИГОО ЗАСГИЙН АМАНД ЯАСАН ГЭЖ ГҮЙЖ ОРООД БАЙГАА ЮМ БЭ ЭНЭ БАГШ АЖИЛТНУУД ЧН ЯДУУРААД ЯДУУСЫН ЭГНЭЭНД ОРООД ДУУСЛААШДЭЭ ЧИ МЭДЭЖ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУУ
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • БАГ НАРААС БАТЗОРИГ ДАРГАД (202.179.26.226)
    ЭМНЭЛГИЙНХЭН МЯГМАР ДАРГЫН ШУУД САНААЧЛАГА ТӨРТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРААС БОЛЖ ЦАЛИНГАА НЭМЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛЖ БАЙНА МАШ САЙН ҮНДЭСЛЭЛ ТОО БРИМТ ГАРГАЖ ГАРЦААГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА6БОЛОВСРОЛЫН ҮЙЛДВЭРЧИН ГЭЖ НЭГ ҮХЭЭНЦ ҮЛБЭГЭР ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ 100000 ГАРУЙ БАГШ АЖИЛТНЫ ТАТВАРААР ХУВАЛЗ ШИГ АМЬДАРСАН ҮЛ БҮТЭХ ХЭДЭН ХҮН ЭНЭ МЯГМАР ДАРГААС ҮЛГЭР АВААСАЙ БИЛЭЭ.БАТЗОРИГ БИЛҮҮ НЭГ ҮХЭЭНЦ ЯРВАГАР НӨХӨР АЖЛАА ХИЙЖ ЦАЛИН ХӨЛСӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР БОДИТ АЖИЛ ХИЙВЭЛ ЯААСАН ЮМ.2016 ОНД 90 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТАВИУЛСАН МӨРТЛӨӨЛ ЦАЛИНГ НЭМЭЭГҮЙ ХУЛХИДУУЛСАН АРЧААГҮЙ ИЙМ ҮЭ-Р ЯАХВЭЭДЭЭ ....2012 ОНД 480 ТӨГРӨГ БАЙСАН ТАЛХ 1350 БОЛЛООШДЭЭ ....БАТЗОРИГОО АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ЧАДДАГ ХҮМҮҮСД ӨГӨӨ ЧИ ЗААААААААААААААААААААААААААААААА
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    1 цаг 18 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    2 цаг 36 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    2 цаг 51 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    3 цаг 34 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    3 цаг 38 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    13 цаг 51 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    13 цаг 54 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    19 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    22 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    22 цаг 45 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    22 цаг 56 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК