Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллана.
Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах юм.
Харин шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амрах бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өглөө 10 цагаас нээж, өдөр 12 цагт хаах юм байна. Тэгвэл “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амрах бол гуравдугаар сарын 2-ноос ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.