Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Үүгээр сар шинийн баярын цуврал барилдаан эхэлж байгаа юм.
Барилдааны бүртгэл маргааш 10:00 цагт эхлэх бөгөөд оролцогчид цолны үнэмлэхтэйгээ ирэхийг Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа. Хэрэв бөхчүүд цолны үнэмлэхгүй ирвэл бүртгэхгүй аж.