Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны 2017 оны нэгдүгээр улирлын арилжаа хоёрдугаар сарын 28-нд хийгдэхээр товлогдоод байсан юм.
Гэвч ээлжит арилжаа явагдар ёстой байсан өдөр “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” буюу сар шинийн баяр тохиосон учир хугацааг урагшлуулан пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулахаар болжээ.
Ингэснээр 39 долоо хоног буюу есөн сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг, жилийн 17.911 хувийн хүүтэйгээр, 156 долоо хоног буюу гурван жилийн хугацаатай, жилийн 18 мянган хувийн хүүтэй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хоёрдугаар сарын 23-нд явагдахаар болж байгаа аж.