Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гран при тэмцээн Германы Дюссельдорф хотноо энэ сарын 24-нд эхэлнэ. Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.
Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө. Тус тэмцээнд зодоглох жүдочид маргааш эх орноосоо мордоно.