Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүргэх зөвлөмж

2017-2-22
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны хэрэгцээ шаардлагын судалгааг гаргаж холбогдох байгууллагуудад санал хүргүүлж ажилладаг. Мөн хөрөнгө нь батлагдсан зураг төсөл, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, их засвар, тохижилтын ажилд Захиалагчийн хяналт тавьж ажилладаг мэргэжлийн байгууллага юм.  Захиалагчийн хяналтын үе шат нь  “Зөвлөмж хүлээн авах, гэрээ байгуулах, ажил эхлүүлэх, ажлын явцын хяналт, ажил дуусган хүлээлгэн өгөх ” гэсэн 5 үе шатаар хэрэгждэг.

 

Зөвлөмж хүлээн авах үе шатанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд шалгарч ирсэн аж ахуйн нэгжийн материал болон техникийн баримт бичгийг ажлын 3 хоногт шалгадаг. Шаардлага хангасан байгууллагуудтай бид гэрээ байгуулдаг. Хэрэв хууль, дүрэм, журам заалтын дагуух шаардлагыг хангаагүй тохиолдолд бид Үнэлгээний хороо руу буцаах арга хэмжээг авдаг.

 

Гэрээ байгуулах үе шатанд гүйцэтгэгчид зарим алдаа гаргадаг тул бидний зүгээс дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

 

Ажлын зураг болон тендерийн бичиг баримтад тусгагдсан ажлын тоо хэмжээ зөрвөл ажлын зургийн тоо хэмжээг баримтална.
Гүйцэтгэгч компани тендерийн бичиг баримт бүрдүүлэхдээ санамсаргүйгээр механик алдаа гарган ажлын тоо хэмжээг зөрүүлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ажлын зургийн тоог хэмжээг баримтлана. Хэрэв тоо хэмжээг зөрүүлсэн, ажлын тоог хэмжээг ажилбараар нь орхигдуулсан тохиолдолд тухайн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахгүй байх үндэслэл болдог.


Аж ахуйн нэгжүүд өөрсдийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд түншилж ажил гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд түншлэлийн гэрээг Иргэний хуульд нийцүүлэн байгуулж, эх хувиар нь манай газарт ирүүлэх шаардлагатай.


150 сая төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй ажилд гэрээ байгуулахдаа шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа гаргадаг. Гүйцэтгэлийн баталгааг заавал Захиалагчийн хяналт хийж буй байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын нэр дээр гаргана. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, ашиглагч байгууллагуудын нэр дээр гүйцэтгэлийн баталгааг гаргадаггүйг та бүхэн анхаараарай.


Гэрээний маягт, хавсралт болох ерөнхий нөхцөл, тусгай нөхцөлийн заалттай сайтар танилцаж гэрээг байгуулж байх. Захиалагчийн зүгээс гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлд тухайн ажилбар, барилга угсралтын ажилтай холбоотой нарийн заалтуудыг оруулж өгдөг. Эдгээр заалтуудтай гүйцэтгэгч компаниуд маш сайн танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ нь цаашид ажил хэрэгжих явцад гүйцэтгэгч болон захиалагч байгууллагын хоорондын үл ойлголцлыг арилгах нөхцөл болдог.


Гэрээний хугацааг гүйцэтгэгч байгууллагууд үнэн зөв бодитой тооцож ирэх хэрэгтэй. Өөрсдийн санхүүгийн чадавхи, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн чадлыг ажил гүйцэтгэх хугацаатай маш сайн уялдуулж тооцох шаардлагатай. Учир нь гүйцэтгэгч гэрээний хугацаандаа багтаан ажлаа гүйцэтгэж чадахгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувийн алданги тооцдог.


Гэрээний маягтад аж ахуйн нэгжийн захирал, эсвэл захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч баталгаажуулалт хийж ирүүлэх шаардлагатай байдаг.


Аж ахуйн нэгжийн гэрчилгээнд бүртгэгдсэн харилцагч байгууллагын банкны нэр, дансны дугаарыг гэрээндээ тусгана. Хэрэв гэрээнд хувь хүний данс эсвэл туслан гүйцэтгэгчийн данс бичигдсэн тохиолдолд тухайн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болдог.


Ажил эхлүүлэх үе шатанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөг гарган ажилласнаар гүйцэтгэгч байгууллага нь эрсдлээс өөрийгөө хамгаалж чаддаг.


Ажлын талбай дээр ажиллаж буй мэргэжилтэй ажилчдыг гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлэх даатгалд хамруулах шаардлагатай. Энэ нь гэнэтийн хүчин зүйлсээс үүдэлтэй ажил зогсох, саатах зэрэг нөхцөл байдлаас сэргийлж чадна.


Зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсны дараа талбай дээр барилгын ажлыг эхлүүлнэ. Манай орны дулааны улирлын хоног цөөн, ажил эрхлэх хугацаа бага байдаг гэсэн шалтгаанаар зөвшөөрөлгүй ажлаа эхлүүлэх тохиолдол байдаг. Зөвшөөрөлгүйгээр ажил эхлүүлсэн тохиолдолд үүсэх бүх эрсдлийг гүйцэтгэгч байгууллага хүлээдэг тул эхлээд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авах шаардлагатай.


Нийгмийн хэрэгцээ шаардлагаар зураг төсвийн ажлыг хүлээх боломжгүйгээр шууд гэрээний нөхцөлтэй зураг төслийг боловсруулах ажилтай хамт барилга угсралтын ажлын тендерийг зарлах тохиолдолд гардаг. Энэ тохиолдолд зураг төслийн ажил хийгдсэний дараа Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянуулдаг. Хяналт хийгдэж зураг хүлээн авсны дараа барилга угсралтын ажлыг эхлүүлэх ёстой. Зураг төслийн ажил экспертизээр батлагдаагүй байхад барилга угсралтын ажил эхэлсний дараа дүгнэлт гарч зурган дээр зөрүү гарсан тохиолдолд барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлэх шаардлагыг манай газраас тавьж гүйцэтгэгч бүх эрсдлийг бие даан үүрдэг.


Ажлын явцыг зураг төслийн дагуу захиалагч байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэв зураг төсөлд өөрчлөлт орох шаардлагатай бол зураг төслийн зохиогчоос заавал зөвшөөрөл авч манай байгууллагаар баталгаажуулна. Ингэснээр тухайн барилга угсралтын ажил өөрчлөлт орсон зураг төслийн дагуу баригдах боломжтой.


Барилгын ажлын ил тод байдлын акт болон үе шатны ажлын тэмдэглэлийг өдөр бүр хөтлөнө. Захиалагчийн хяналтын инженерүүд барилгын талбай дээр хяналт тавихдаа үе шатны ажлын тэмдэглэлийг өдөр бүрээр шалгадаг. Үе шатны ажлын тэмдэглэл нь ажлын гүйцэтгэлийн явцыг илтгэдэг. Хэрэв тэмдэглэл зөрүүтэй, ажлын явц тодорхойгүй нөхцөлд ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгогддоггүй.


Эрсдлийн төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй. Гэнэтийн тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал төлөвлөж ажиллах хэрэгтэй. Энэ нь гүйцэтгэгч байгууллага бүрийг эрсдлээс хамгаалдаг.


Барилгын материал бүтээгдэхүүнийг зөв сонгох шаардлагатай. Барилга угсралтын ажил дээр хяналт тавихад гарал үүсэл нь тодорхой, тохирлын гэрчилгээтэй материал бүтээгдэхүүнийг барилга угсралтын ажилд хэрэглэхийг зөвшөөрдөг.


Барилга угсралтын талбай дээр зохион байгуулалтын норм дүрмийн шаардлагыг хангаж хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. ХАБ-ын инженерийг талбай дээр заавал ажиллуулж байх шаардлагатай.


Гэрээт хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэгчээс шалтгаалаагүй хугацаа хэтрэлтийг захиалагчид тухай бүрд нь мэдэгдэж гэрээг сунгуулах хэрэгтэй. Учир нь гэрээ сунгуулаагүйгээс үүдсэн эрсдлийг гүйцэтгэгч өөрөө хариуцдаг.


Санхүүжилтийн бичиг баримтыг бүрдүүлэхдээ үнэн зөвөөр бүх бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлэх нь зүйтэй. Бичиг баримтын зөрүүнээс үүдэлтэй санхүүжилтийн алданги гүйцэтгэгч талд хүнд тусдаг. Бичиг баримтыг гүйцэтгэсэн гүйцэтгэлийн дагуу бүрдүүлэх хэрэгтэй. Бодит гүйцэтгэсэн ажлаас их санхүүжилт хүсэх нь аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтыг буцаах үндэслэл болдог.


Ажил дуусган хүлээлгэн өгөх үе шатанд гүйцэтгэгч байгууллагууд холбогдох бичиг баримтын бүрдлийг хангах тал дээр сайн анхаарах нь зүйтэй. Учир нь гүйцэтгэгч байгууллагууд барилга барьж дууссанаар ажил дууссан гэж ойлгодог. Гэвч барилгын ажлын ил тод байдлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж бүх бичиг баримтыг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Комиссын актыг хугацаанд нь буюу 14 хоногийн дотор баталгаажуулж, комисс ажиллан хүлээн авсны дараа ашиглагч байгууллагууд, цаашид барилгыг хариуцаж явах байгууллагуудад барилга ашиглалтын зааварчилгаагаар маш сайн хангах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд барилгын ажлыг бүрэн дууссан гэж үздэг.

 

Мөн зураг төслийн гүйцэтгэгч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

Зураг төслийн гүйцэтгэгч нар байр зүйн дэвсгэр зургаа тухайн гүйцэтгэж байгаа ажил бүр дээр шинэчилж гаргаж байх шаардлагатай байна. Учир нь өөрийн өмнө гүйцэтгэж байсан зургийн дэвсгэр зургийг шинэ ажил дээрээ ашигласнаас үүдэн тухайн газар өнгөрсөн онуудад шинээр хийсэн трасс, шугам хоолой, инженерийн шугам сүлжээ, өндөр хүчдлийн шугам гэх мэт ажлуудаас үүдэн тухайн зургийн ажлыг шинэчлэх шинээр зураг эрсдэл гардаг. Тиймээс байр зүйн дэвсгэр зургаа ажил бүр дээр заавал шинэчилж ажиллах нь зүйтэй.


Туслан гүйцэтгэгчийг маш зөв сонгож ажиллах хэрэгтэй. Туслан гүйцэтгэгч буруу сонгосноос үүдэлтэй эрсдлийг зураг төслийн гүйцэтгэгч өөрөө хариуцдаг. Туслан гүйцэтгэгчээс шалтгаалан ажил удсан тохиолдолд захиалагч байгууллага зөвхөн үндсэн гүйцэтгэгчтэй хариуцлага тооцно.


Зураг төслийн ажлыг хийх явцад хангагч байгууллагууд буюу ус, дулаан, эрчим хүч түгээх сүлжээнүүдтэй маш сайн зөвшилцөж ажиллах нь зүйтэй. Учир нь зөвшилцөж тохироогүйгээс үүдэн хийсэн зургийн ажлын техникийн нөхцөл өөрчлөгдөж дахин зурах эрсдлийг гүйцэтгэгч хүлээдэг.

 

Дээрх зөвлөмжүүдийг та бүхэн анхааран ажиллахыг хүсье.

 

Бидний зүгээс Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байх болно.

 

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    1 цаг 21 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    2 цаг 39 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    2 цаг 54 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    3 цаг 37 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    3 цаг 41 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    13 цаг 54 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    13 цаг 57 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    19 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    22 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    22 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    23 цаг 0 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК