Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танин мэдэхүй: Хөөрөг ба хөөрөг зөрүүлэх ёсон

2017-2-26
0
ЖИРГЭХ

Хөөрөгний үүсэл

Ер нь хөөрөг хаана үүссэн, хэдийд үүссэн гэх асуултууд нь тодорхойгvй  хоцорч байгаа ба зарим нэгэн хэвлэлд  монголчууд  11-12-р зуунаас хэрэглэж иржээ гэх мэтчилэн бичсэн нь ихэд эргэлзээг төрүүлж буй юм.

 

Учир нь Я.Цэвэлийн «Монгол хэлний тайлбар тольд» хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ гэсэн байдаг. Нэгэнт тамхитай холбогдон яригдаж буйгаас үзэхэд монголчууд Чингисийн үед тамхи татаж байсан байж таармааргvй. Монголын нэвтэрхий тольд бичсэнчлэн  үнэртэн хэрэглэх сав гэж ойлговол өөр хэрэг бөгөөд аль ч тохиолдолд археологын малталт судалгаа, түүхэн баримтаар батлагдаж баймаар. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр бол тамхийг 15-зуун хүртэл америк тивийн  уугуул иргэд болох индианчуудаас өөр хүмүүс мэддэгvй байсан бололтой. Археологын судалгаагаа  манай эриний өмнөх 4000 оны үед хойд америкийн индианчууд тамхийг хэрэглэдэг байсныг харуулдаг. Тэд тамхийг эрүүлжүүлэх увидастай шидэт зүйл хэмээн үзэж ер нь бол бурхадтай харьцахтай л зүйрлэдэг байжээ.



Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг tobaco гэдэг нь Тобаго арлын нэр гэж зарим судлаачид үздэг. 1492 оны 10-р сарын 15-ны өдөр Колумбын экспедицийн испани далайчид өнөөгийн Төв өмерикт хөл тавьснаар тамхитай анх учиржээ. Тэр үед индианчууд тамхины ёс заншилдаа хэрэглэдэг хуйлсан навчийг tobaco гэж байв. Улмаар испани, португалчууд тамхины навч, үрийг европт авчиран тарьж эхэлсэн байдаг. Олон   улсад төрөл бүрийн хорио цээрийг тогтоож байсан боловч маш хурдтайгаар тархжээ. Усан цэрэг, худалдаачид шашны зүтгэлтнүүдээс гадна улс төрчид ч энэ үйлст хувь нэмрээ оруулцгаасан байдаг. Португалийн хааны ордон дахь францын элчин сайд Жан Нико (Jean Nicot) 1560 онд багаахан хэмжээний тамхийг францын хатан хаан Екатерина Медичид эмчилгээний зориулалттай хэмээн илгээснээр тэр нь хатан хаанд сайнаар нөлөөлж, улмаар франц даяар тархжээ. 19-р зууны эхээр гаргаж авсан алкалойдыг түүний нэрээр никотин хэмээн нэрлэсэн түүхтэй.



16-р зууны сүүлийн хагасаас дэлхий даяар түгж 17-р зуун гэхэд дэлхий тэр аяараа тамхи татах болсон байна. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг.  17-р зуунд тэндээсээ зүүн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий.   Хятадууд хамрын тамхиа хийх савыг  төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Түвдэд янз бүрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их  байжээ. Хөөрөгний дотор талынх нь зураг, тэгш гөлгөр сайхан гадаргуу, урлагын өндөр хэмжээнд очсон сийлбэр зэргээрээ Европт гайхагдан үнэт эдлэл цуглуулагчдын сан хөмрөгт очиж эхэлжээ


Хөөрөг зөрүүлэх мэндлэх ёс


-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу



гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.



Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.


Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.



Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.



Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.



Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.



Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.



Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.



Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг ажээ.



Эх сурвалж: www.budda.mn
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
ОУ-ын жишгээр цахилгаан тамхи болон бусад утаагүй никотин бүтээгдэхүүнд янжуураас 50–80 хувь бага татвар ногдуулдаг
Цахилгаан болон халаадаг тамхины хуулийн зохицуулалт бусад улсуудад ямар байдаг вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    15 цаг 37 мин
  • Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа
    15 цаг 53 мин
  • Дэлгэрхангай суманд Enam 3.0 платформыг ашиглах арга, ач холбогдлын талаар сургалт мэдээллийг өглөө
    16 цаг 6 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 29 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 50 мин
  • ОУ-ын жишгээр цахилгаан тамхи болон бусад утаагүй никотин бүтээгдэхүүнд янжуураас 50–80 хувь бага татвар ногдуулдаг
    16 цаг 57 мин
  • Цахилгаан болон халаадаг тамхины хуулийн зохицуулалт бусад улсуудад ямар байдаг вэ?
    17 цаг 14 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг маргааш хүртэл бүртгэнэ
    17 цаг 44 мин
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
    18 цаг 0 мин
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
    18 цаг 14 мин
  • Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 22 мин
  • “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    18 цаг 28 мин
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
    18 цаг 32 мин
  • "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв
    18 цаг 33 мин
  • Шведүүдийн нар буцах өдрийн уламжлалт Мидсоммар баяр
    18 цаг 39 мин
  • Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
    19 цаг 6 мин
  • Я.Содбаатар: МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэж үзсэн
    20 цаг 0 мин
  • Морьтон баатрууд Драмын театрын урд байрлах "Өртөө" үзвэрийг зорьж ирлээ
    20 цаг 26 мин
  • Нар буцлаа - БАЯРТАЙ
    20 цаг 33 мин
  • Доналд Трамп, Доналд Трамп Кейр Стармер нарын харилцаа ХУРЦДАВ
    20 цаг 44 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК