Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Энэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа. Нийт 86,744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай байдаг аж. Тэднийг амжиж татвараа төлөхийг анхааруулж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8,000 төгрөгөөр торгох заалттай. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг аж.
Түүнчлэн ажлын хэсгээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа бөгөөд таван шар дахь Монгол хьюндай төвийн байранд нэмэлт салбар ажиллуулж эхэлсэн. Энэ салбар нь ажлын өдөр 09:00-20:00, бямба гаригт 09:30-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Сэтгэгдэл (2)