Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна

2017-2-27
0
ЖИРГЭХ

"Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа.

 

Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя?

 

Өнгөрч буй гал бичин жил монголчуудын хувьд ээлтэй сайхан жил байлаа. Өвлийн дунд илүү сартай байлаа. Хүмүүс бичин жил хэцүү гэж бодож байсан ч сайхан өнгөрлөө. Энэ нь Монголын ард түмний хичээл зүтгэл, засал номоо сайн хийлгэж, бичин жилээ сайхан бэлгэ дэмбэрэлээр хүлээж авсаных, буянтай байсных гэж бодож байна. Аливаа муу зүйлийг зөв, сайн бэлгэ дэмбэрэл, номоор засдаг, буянаар сайжирдаг ертөнцийн жам бий. Монголчууд бид буддын төв үзлийн гүн ухааныг мэддэг ард түмэн. Ямар ч жил урган гарсан бай монголчууд минь тухайн жилийнхээ муу сөрөг талыг засч залруулан, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх ухаанд суралцах хэрэгтэй.

 

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил гарах гэж байна. Энэ жилийн өнгө төлөв ямар байх бол?

 

Энэ гал тахиа жилд монголчууд нийтээрээ амар амгалантай байхын тухайд бүгд сайхан ерөөж бодох хэрэгтэй. Хүн болгон сайн үйлсийг бодож ерөөвөл түүнийг дагаж олон хүний ерөөл буян, амны хишгээр тухайн жилийн сөрөг муу үр дагаврууд арилан, сайны үр түгэн дэлгэрнэ. Тахиа жилийн ерөнхий байдал нь хавар намартаа салхи шуургатай, зундаа хур бороотой боловч зарим газраар аянга цахилгаан ихтэй, ган гачигтай, ирэх өвөл цас ихтэй байх төлөв зурхайн зурлагад гарсан. Ихэс дээдэс, хүмүүс хоорондоо тэмцэлтэй, бухимдалтай байх талтай боловч алсыг харсан уужуу тайван бодлоор бухимдал үүсгэхгүй байхын тухайд хичээх нь чухал. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хүмүүс бидэнд аливаа зовлонг даван туулах ухаан, мэдлэг, чадвар байдаг. Тэр эрдэм мэдлэгээрээ өөрт болон өрөөл бусдад үүсч байгаа сэтгэлийн бухимдал, болж бүтэхгүй бүхнийг шийдэж байх учиртай.

 

Тухайн жилийн өнгийг засч хүн бүр засал ном хийлгэдэгтэй адил ган гачигтай байх нигууртай бол байгаль дэлхийгээ аргадаж, лус савдагаа та-хих хэрэгтэй юу?

 

Ер нь ирж буй жилд хүн бүр засал номоо хийлгэхийн зэрэгцээ газар орныхоо лус савдагийг тахиж, хүндэтгэл үзүүлж, тэднээсээ байгаль дэлхий, орон нутгаа ган, зудгүй амар амгалантай сайхан байлгахын тухайд зан үйлийг нь хийлгэх хэрэгтэй. Лус савдаг өөрсдийгөө тахиулах, өөрсдийнхөө зовлонг нимгэлэхийн тухайд эрдэнэт хүмүүнээс олон зүйлийг хүсдэг. Тэр тусмаа дээдийн номыг сонсохыг хүсдэг. Тиймээс бид лус савдагт дээдийн номыг уншиж, хүссэн зүйлийг нь өгч, тахил балин, номын өглөг өргөх хэрэгтэй. Түүнээс биш лус, ямар нэгэн уул ус, овоо тахилгыг шүтэж, бүх амьдралаа даатгах нь буруу юм. Лус савдагийг ашдын аврагч хэмээн шүтэж болохгүйг Бурхан багш бидэнд сануулсан. Лус савдаг даруйдын барцад саадыг гаргахгүй, хорлол үүсгэхгүй байх, хүн, байгальд харшлах муу зүйл хийхгүй байх талаас нь аргадаж додомдох хэрэгтэй. Тэдэнд хэрэгцээтэй юмыг нь өгч, тэднийг баясгаж, тэд баяссанаараа та бүхэнд олон сөрөг муу зүйлийг үүсгэхгүй. Лус савдаг баясвал баян хангай чинь дэлгэрнэ, үр жимс нь дэлгэрнэ. Ган гачиггүй, зудгүй сайхан байх нөхцлийг дээд төрөлхүйтэн эрдэнэт хүний төрөл бид өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Бэрдийн төрөлд байгаа лус савдаг, газрын доор болоод дээр, ог-торгуй агаар мандалд оршиж байгаа энэ олон төрөл зүйлийн лус, савдагуудыг дээдийн номоор цэнгүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүн байгальд нөлөөлж, лус савдагийн хорлолыг буцааж, эв түнжинтэй байх нөхцлийг бүрдүүлдэг. Бид энэ ёсыг гүйцэтгэх хэрэгтэй. Лам хуврагууд энэ тал дээр сэтгэл гаргаж, газар орон нутгийнхаа лус савдагуудыг баясгаж, зөв тахих нь чухал юм.

 

Засал хийлгэлгүй үл хайхардаг хүмүүс байдаг. Жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаар ямар үр дагавар гарч болох вэ?

 

Эрдэнэт хүмүүний төрлийг олно гэдэг гайхамшигтай. Гэсэн хэдий ч нэгэнт гэгээрэлд хүрч бурханы хутгийг олоогүй учраас ертөнцийн олон үйл, үзэгдлүүд хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Нар, сар, 28 од, 1080 гэг тотгор, 360 ад хорлогч, 0-16 нас хүртэлх хүүхдүүдийг хорлодог 15 ад, мөн жил сар, өдөр, цаг хугацаа бүрт бидэнд муугаар нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тиймээс үүнийг бурхадууд зурхайн зурлага онолын үндсэн дээр засал хийлгэж, өөрсдийгөө хамгаалах, тэгээд амар амгалантай амьдрах талаар айлдсан байдаг. Засал хийлгэлгүй байж байгаад аливаа нэгэн хорлогчид хорлогдох юм бол түүнийг дагасан олон сөрөг муу үр дагаврууд гарна. Тухайн хүний амь нас, эрүүл мэнд, эд агуурс, эв түнжин, хийморь лүнда, сүнс сүлдэнд нөлөөлнө. Осол аваарь, хэрүүл тэмцэл гээд олон алдаа гардаг нь цаанаа тодорхой үүсгэгч, өдөөгч байдагтай холбоотой. Тиймээс засал номоо заавал хийлгээрэй. Зарим хүмүүс засал хийлгээгүй ч энэ жил зүгээр л өнгөрчихлөө шүү дээ гэдэг. Гэтэл засал хийлгээгүй хүнийг хорлогчид их бага хэмжээгээр заавал хорлосон байдаг. Хүчтэй, сул хорлосноос шалтгаалаад, эсвэл тэр хүн буянтай, засал тарниа өөрөө уншчихдагаас болоод мэдэгдэхгүй өнгөрч болно. Гэсэн ч хорлогч нар биед болон сэтгэлд ямар нэг хорлол заавал үүсгэдэг.

 

Тэр нь нэг жилдээ гайгүй өнгөрч болох ч хоёр гурван жилийн дараа юмуу, хэдэн жилд хуримтлагдаж байгаад дараачийн нэг гараг эрхэсийн эвгүй үед бодит үр дагавар болж гарч ирдэг. Тиймээс бид засал хийлгэхгүй байх нь сөрөг үр дагаврыг байнга дагуулдаг гэдгийг ойлгож, өөрийгөө болон өрөөл бусдыг бодох хэрэгтэй. Өөрийгөө сайн аваад явж байгаа хүн бусдад гай тарихгүй. Өөрийгөө авч явж чадахгүй өвдөж зовбол аав ээж, хамаатан саднаас эхлээд олон хүн шаналдаг, эдийн засгийн олон асуудалд ордог. Тиймээс хүнд гай болохгүйн тулд өөрийгөө анхаарч, заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Засал номыг үгүйсгэх хэрэггүй.  Үгүйсгэлээ гээд бид ялагдана уу гэхээс ялдаггүй. Ийм л жамтай.

 

Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?

 

Энэ жил үхэр жилтнүүдэд гүймиг хэмээх ширүүн гараг эрхэс нөлөөлж байна. Тиймээс үхэр жилтнүүд гүймигийнхээ заслыг уншуулах хэрэгтэй. Жанаггагдог, Манла, Цэнд-Аюуш, Аюушийн чого уншуулаарай. 13, 25, 37, 49, 61, 73, 85 настай хүмүүст жил орж байгаа тул жилийнхээ заслыг сайн хийлгэх шаардлагатай. 13-ны жил дээр хүүхдийн бие махбодод маш их өөрчлөлтүүд орж хямардаг. Тиймээс тэр жилд нь Дашзэвэг, Наймангэгээн, Загджүсүм, Бумчин, Говийн лхаг сайн тахиулж, бусад дагалдах номыг уншуулах хэрэгтэй. 

 

Ер нь 13 насны жил орж байгаа хүүхдийн заслыг маш сайн хийлгэвэл дараа дараачийн амьдрал, ажил үйлс, эрдэм мэдлэгт сайнаар нөлөөлдөг. Мөн энэ жил хүүхдүүдэд Алтангэрэл, Цагаан шүхэрт, лус савдагийн номыг уншуулвал сайн. Мөн туулай жилтэй хүмүүст дүнсэр таарч байгаа тул дүнсэрийн заслаа заавал хийлгэж, Дашзэвэг, Найман гэгээн, Жанцанзэмүбүнжин номыг уншуулах хэрэгтэй. Огторгуй, шороо, төмөр суудалд суусан хүмүүс заслуудаа сайн хийлгээрэй. Ялангуяа төмөрт суусан хүмүүс осол аваар, гэмтэл, мэсэнд өртөх, хагалгаанд орох, хэл аманд өртөх, хулгайд юмаа алдах зэрэг олон муу зүйл дагах тул анхаараарай. Мөн хулгана, морь жилтэй хүмүүст шишид хэмээх жилийн нөлөөлөл байгаа тул Ногоон Дарь-Эхээ сайн уншуулж, шишидийн заслуудыг хийлгэх нь зүйтэй. Манай Манба Дацан хийдийн лам хуврагуудаар эдгээр засал номыг хийлгэж болно.

 

Улирч буй жил сүүлээ шарвадаг гэдэг. Тиймээс ч цагаан сарын өмнө засал хийлгэх шаардлагатай хүмүүс байдаг уу?

 

Бурханы айлдсан Дүйнхорийн ёс, одон зурхай болон хар зурхайн үүднээс ихэс дээдсийн айлдсан олон ном судрыг үзэж байхад 12 дугаар сарын 22, зургадугаар сарын 22-нд засал ном хийлгэх шаардлагатай юм билээ. Арванхоёрдугаар сарын 22-ноос дараа жилийн өнгө ордог тул зарим хүмүүст нөлөөлөл асар өндөр байдаг. Тиймээс засал ном хийлгэвэл амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лүнда, нас буянд нөлөөлөх муу тотгор, саад бүхнээс урьдчилан сэргийлж, хамгаална. Ер нь дээдийн номыг уншуулсанаараа бид буян хурааж, сайн үйл хийж байгаагаас гадна муу нисванисаа нимгэлж байгаа юм. Дээдийн номыг уншуулсан төдийд олон тус эрдмийг эдэлнэ.

 

Бичин жил “Муу нүүрт” гэсэн ёгт нэртэй болохоор хатуухан жил болохнээ, энэ жил “Алтан унжлагат” гээд сайхан жил гарах нь гэх зэргээр жилийн ёгт нэрний утга учрыг сайн мэдэхгүйгээс янз бүрээр ярьж байна. “Алтан унжлагат” хэмээх ёгт нэрний утгыг тайлбарлахгүй юу?

 

Дээр үед хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тогтоох, барцад саадгүй амьд-руулахын тухайд Нохойжав гэх мэтээр нэр өгч, муу юмнаас аварч, тэр хүнд нас буян өгч байсан. Түүн шиг гарч байгаа жил бүрийн нэрний цаад гүн утга нь нэг хэсэг юмыг даран зохиосон, нэг хэсэг юмыг дэлгэрүүлэх зорилгоор нэрлэсэн байгаа. Тэгэхээр үүний цаана шүтэн барилдахуйн ёгт нэрээр нэрлэсэн тал бий.  Энэ жил “Алтан унжлагат” хэмээх ёгт нэр нь хүн ардыг хүнсний асуудалд анхаарч, хижиг, халдварт өвчинг сайн анхаараарай гэсэн сэрэмжлүүлэг утгатай. Хүн бүр хичээвэл эд агуурст ээл буянтай жил.

Сүүлийн жилүүдэд монголчууд маань сайхан шинэлдэг болжээ. Үндэсний дээл хувцасаараа гангарч, бэлэг өгөхөө болъё гэхээсээ илүүтэй үндэснийхээ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг сонгож гар цайлгадаг болсон. Одоо монголчууд маань ямар өв уламжлалаа сэргээвэл зохилтой вэ. Та санаа бодлоо хуваалцаж, сургаж, захих зүйл байна уу?

 

Хаврын тэргүүн сар гэдэг сайхан бэлгэдэлтэй сар юм. Сар шинийн өдрүүдэд бүх хүн аав ээжээрээ, сайхан хүмүүний төрлийг олсоноороо бахархах ёстой. Замбуулин дээр диваажин шиг сайхан Монгол орныг олж төрсөнөөрөө бахархах нь чухал юм даа. Бид шашин бүхний дотроос оройн чимэг болсон Их хөлгөний хиргүй тунгалаг шашныг судлан, өв уламжлал, номыг нь сайхнаар авч явж байгаа улс үндэстэн учраас үүгээрээ бахархууштай. Тиймээс сар шинийн өглөө өөр өөрийнхөө ариун сэтгэлээрээ, сайн ерөөлийг үүсгэн болгоогоорой. Аав ээж, ихэс дээдэсдээ хүндэтгэл үзүүлэн энэрэл асралын сэтгэлээ аривжуулан, эгэлгүй олны буянд даган баясаж сар шинээ эхлүүлээрэй.

 

Сар шинийн өдрүүдэд өөрт үүсдэг 84 мянган нисванисийн муухай сэтгэлийг даран зохиож, бодьсадын сэтгэл, нинж асрал, хайрлах энэрэх сэтгэлийг сар шинийн өдрүүдэд үүсгэх нь чухал. Эхэс дээдсээ хүндлэх, ёс уламжлалаа хүндэтгэх, хүүхэд нялхасыг хайрлан энэрэх нь монголчууд бидний томоохон соёл, өвөрмөц онцлог. Үүгээрээ бид бахархаж, баяр баясгалантайгаар шинэлэх хэрэгтэй. Монголын ард түмэн бид хэзээнээсээ буяны үндэс угсаатай ард түмэн. Монголын ард түмэн та бүхнийг цог золбоо нь дэлгэрч, эд агуурсаар элбэг дэлбэг, эрүүл мэнд нь баттай, эрдэм мэдлэг нь арвижсан буян төгөлдөр сайхан жил хүлээж байна. Энэ сайхан жилдээ бүгдээрээ аз жаргалтай, эрүүл энх, инээж баясан, эвлэлдэн золгохыг хүсэн ерөөе. Энэрэл асралын охь шим дэлгэрэх болтугай.

 

-Ярилцсанд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    9 цаг 49 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    12 цаг 23 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    12 цаг 37 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    13 цаг 28 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    14 цаг 48 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    15 цаг 14 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    15 цаг 32 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    15 цаг 59 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    16 цаг 3 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    17 цаг 32 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    17 цаг 42 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    17 цаг 54 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    18 цаг 50 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    18 цаг 57 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    19 цаг 13 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    20 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    21 цаг 46 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК