Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан.
Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах учраас дугаарын хязгаарлалт хийгдэхгүй юм байна.