Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон.
Энэ хуваарийн дагуу “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдөр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм байна. Харин хаврын бүсийн уралдаан энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох аж.