Сэлэнгэ аймгийн Мандал суманд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ний өдрийн 08 цаг 07 минут 31 секундэд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 6 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.