Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ. Хаврын тэргүүн сард Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна.
- Шинийн 1-15-нд "Чойн-пүрэл-жон-а" буюу номын эрд хувилгаан үзүүлсэн(их дүйчин) хурал,
- Шинийн найманд "Их манал", "Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива",
- Шинийн 10-нд Манба дацанд "Жигжид", "Гомбо", "Гонгор", "Шанлай", "Данжан",
- Шинийн 11-нд "Дүйхор", "Чогор", "Сагар", "Дүлцон",
- Шинийн 14-нд Манба дацан хийдэд "Бэхэн ганжуур"
- Шинийн 15-нд Манба дацан хийдэд "Сандуйн жүд", "Сожон" тус тус хурах аж.