Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нисваанисын таван хорын гэм

2017-3-03
0
ЖИРГЭХ

 

Нисваанисын таван хорын хоёр дахь гэм хор болох  “Шунал тачаал”

 

Нисваанист таван хорын хоёр дахь нь тахиа язгуурт төлөөлөлтэй хүсэл шунал тачаал нь хүмүүсийн өдөр тутам үйлдэж байдаг арван нүглийн шалтгаан болох ертөнцийн хуурамч амьдралд ханахгүй,таньж мэдээгүй сэтгэлийн гэм юм. Шунах сэтгэхүй нь өөрийн хэрэгцээнээс илүүг бий болгох хувийн эрх ашгийг бусдаас дээгүүрт тавьдаг тэргүүтнээрээ Бурханы номлолд харшилдаг. Энэ нь олон хэлбэр өнгө аястай ч эцсийн дүндээ эзнээ хорлоход хүргэдэг. Хүн жаргалтай сайхан амьдрах гээд зовлонг бүтээдэг, хүсэл зорилгоо бүтээхдээ буруу үйлдэл хийж, эхэндээ болж буй мэт боловч эцэстээ бүтэлгүйтэх нь бий. 
 

Аливаа хун нийгэм, хамт олон, гэр бүл зэргийнхээ тус дэмээр амьдардаг ч тэднийхээ эрх ашгийг хохироосон үйлдлээрээ гэмт хэрэгтэн болох ч бий. Хүсэл шуналын сэтгэлд хэт автагдсан хүн шөнө ч хүрэхгүй, буруу булхайг СЭДЭЖ үүсгээд түүндээ өөрөө хорлогдох нь олон. Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Аливаа юм хэмжээтэй, хэмжээ нь ихэдвэл хамгийн сайхан зүйл, хамгийн муухай болж хувирдаг, юмсын хэмжээ ихдэх нь дутахаасаа илүү хортойг шашны ном заадаг. Хүн эд хөрөнгөтэй болох нь тутам улам шунаж, бас харамч нарийн тооцоотой болох нь шуналын сэтгэхүйд хязгаар байхгүй мэт тул, шунал ихэдвэл шулам болно гэдэг ардын үг гарсан. Буянаа  арвижуулья гэвэл бага ч гэсэн өгөх ёсыг мэдэх ёстой. Шуналтай хүн тэр бүр өглөгч байдаггүй: “Хүнд өгөхдөө гар чинь татагнаж байгаа бол хөрөнгөтэй ч байсан чи өөрөө гуйлгачин юм” гэх үг бий. XIV Далай лам: Эд юмаар бага ч гэсэн байгаадаа ханасан сэтгэл байгаа бол тэр жинхэнэ баян мөн, муу хүслийн ерөндөг нь сэтгэл ханамж юм” хэмээн хэлсэн байна.

Гахай мэт цадаж ханахгүй, тахиа мэт тачаагаад, эд  бүгдэд саад учирвал могой мэт уур омог гаргаад байвал сайн хүн байж чадахгүй. Мэргэд, ухаантнуудын зарим нь ядуу байдаг бол мунхагуудын зарим нь эд баялагийн хойноос хэт хөөцөлддөг гэм бий. Зуу хүрэхгүй насанд мянган жилийн хөрөнгө хураагаад хэрэггүй. Санасан зуун юм санаагүй ганцад багтаж төгсдөг. Ертөнцийн гашуун жам ёс бий. Шунаж хураасан эд юмсдаа байнга санаа зовж, хадгалж хамгаалах, өсгөж арвижуулах гэх мэт, мөнх бусыг үзэхдээ алт, мөнгө тэргүүтэндээ сүнс хорогдох  тохиол олон. “Харамч шуналтай хүн өөд болохдоо чөтгөр мэт, ядуу ч байсан олонтойгоо хувааж иддэг хүн өөд болохдоо хаан мэт” гэх ардын үг байдаг. Эртний нэгэн домогт: “Нүгэл их хийсэн боловч ганцхан маань уншсан хүн, их буян хийсэн хүн, хоёр эрлэг номун хаанд шүүгдэх болжээ. Ганц маань уншсан нь: “Би тамд орох нь гарцаагүй тул ганц мааниа өгье гээд харамгүй өгчээ. Нөгөө буян их хийсэн нь ч гэсэн надад хэрэг болно гээд шуналын сэтгэлээр авчээ. Гэтэл ганц мааниа өгсөн нь сайн төрөл авч, нөгөөх нь доорд төрөл авсан” байна.

Монгол дээдсүүд “Дээд баян эрдэм ном, дунд баян хүүхэд, адаг баян адуу мал” хэмээн тодорхойлоод “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” гэсэн байна. 

Эрдэм номыг хэн ч хулгайлж чадахгүй учирт дээд баян юм. Их хамба Д.Чойжамц гуай нэгэнтээ хүний амьдрах ухааны дараалалыг тодорхойлохдоо: 1 -рт: Хүн урт наслах ухааныг олох, 2-рт, Өвчингүй эрүүл байх, 3-рт Элдэв барцад саад тотгоргүй байх, 4-рт, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, 5-рт, буюу хамгийн эд хөрөнгөө арвижуулахыг айлдсан нь хичнээн баян урт наслахгүй бол үр дүнгүйг сануулсан бус уу. Бас:  “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин дээр” гэсэн мэргэдийн үг бий.

Хүсэл шуналын нэг төрөл нь хуял тачаал буюу бэлгийн харилцааны гажиг юм. “Үгүйрэхээс буцдаггүй дээд  улаан хоолой, үхэхээс буцдаггүй доод улаан хоолойг хэм хэмжээнд нь барьж байхгүй бол маш хортой. Арван нүглийн нэг нь буруу хурьцал, янхандалт, садар самууны үйлийн үр, Дох хэмээх аюулт өвчин бий болоход хүргэжээ. Биеэ үнэлэх, харийн хүмүүстэй гэр бүл болох зэрэг нь монгол ген, удмын сан бохирдох, гэр бүл салж сарних, үр хүүхэд өнчрөх мэт олон сөрөг үр дагавартай, гарсан хүүхдээ хэнийх болохыг мэдэхгүй эргэлзээ ч бий болно. Хуял тачаал замбараагүйгээс үүдэлтэй хор хохирол үй олон бий. Өр өрийн дотроос будааны өр, өс өсийн дотроос бөгсний өс хэцүү” гэх хуучны үг оргүй биш. “Үндэс язгуур доройтвол муу хөвгүүн төрнө, буян заяа дорой муу санаа төрнө” хэмээх монгол ухааны сургаал бий. Шунал гэх ганц үгийн утга, агуулга, үйлдэл өнөөгийн нийгмийн амьдралын зарим хэсэгт буулгаж ухаарвал: өнгө мөнгө, эрх тушаал, ашиг хонжооны төлөө, шударга ёс, хүн чанарыг огоорон хаяж, худал хуурмаг, арга заль, хээл хахуул, танил тал тэргүүтнээр нөхөр хийж, түмний хөрөнгийг завших, ашиг хонжоо олоход чиглэсэн, бүхнийг зоосны нүхээр хардаг хомхой сэтгэлийн үйл юм.

Бурханы шашны түүхэнд: II Будда хэм алдаршсан Нагаржуна богд: “Буруу бодлыг башир хуурмаг, харам, залхуу ба бадрах уур, шунал тачаал, омог бардам, өндөр язгуур, дүрс царай, тушаалд шунахыг дайсан мэт болгоо” гэсэн нь 2000- гаад жилийн өмнөх энэ айлдвар өнөөгийн нийгмийн  буй зарим хүмүүсийн дүр төрхийг алган дээрээ тавьсан мэт хэлсэн нь гайхалтай. Дэлхий дахинд урьд гарсан хөнөөлт дайн байлдаанууд ихэнхдээ шуналын энергиэр, эдийн засгийн ашиг сонирхолд дулдуйдан гарч байсныг түүх гэрчилнэ. Одоо цагт ч ялгаагүй дэлхий, байгалдаа ээлтэй хандахгүй аваас дээд тэнгэр үйлийн үр өршөөхгүй, цэвэрлэгээ хийж зогсоох цаг зонч мэргэд сануулсаар буй.

Газар хөдлөлт, далайн цунами, цаг уурын эрс өөрчлөлт, атомын цахилгаан станцын дэлбэрэлт, онгоцны осол тэргүүтэн олширч байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулсаар байгаа бус уу


"Өндөр хөгжил бол үхлийн өмнөх ихэмсэглэл” хэмээн нэгэн гүн ухаантан хэлжээ. Хүнлэг бус ёс суртахуунтай, эдийн засаг нь мөнгө, шунал хоёрт тулгуурласан зах зээлийн нийгэм цаашдаа мухардалд орох төлөв байгааг дэлхийн зарим эрдэмтэд нотолж, хэлж, бичиж  эхэлсэн байна.



www.budda.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.72.98)
    Баян хүн заавал үнэтэй юм хэрэглэдэг
    2023 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    3 цаг 41 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    4 цаг 3 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    6 цаг 21 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    7 цаг 40 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 54 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    8 цаг 38 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    8 цаг 41 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 54 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 58 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК