Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана.
Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хариуцаж байгаа бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх насанд хүрсэн сонгогчийн нэрсийн жагсаалтын бүртгэлийг гаргажээ.
Тэгвэл иргэн та энэхүү жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтлахыг хүсвэл www.burtgel.mn вэб хаягаар орж, шалгах боломжтой.