Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь 2017 онд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хамт олны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах замаар осол, гэмтлийг бууруулах зорилгоор "ОСОЛ ГЭМТЛЭЭС ОЛУУЛАА СЭРГИЙЛЦГЭЭЕ" аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Албан журмын даатгагчдын холбооны Дорноговь аймаг дахь салбар, Сайншанд Хот тохижилтын газартай хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар чиглэлийн болон Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн замуудад тус бүр нэг нэг зурагт самбар хэвлүүлэн байршууллаа.