Энэ лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу энэ сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон билээ.
Дашрамд өгүүлэхэд гуравдугаар сард нэлээд олон тэмдэглэлт өдөр тохиодог билээ. Тухайлбал энэ сарын эхний өдөр Монгол Ардын намын “төрсөн өдөр” буюу Эх орончдын өдөр болсон бол 22-нд Монголын казах үндэстнүүдийн уламжлалт баяр Наурыз, Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр нэг өдөр тохиох юм.
ГУРАВДУГААР САРЫН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД:
03.01 Эх орончдын өдөр
03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
03.18 Зэвсэгт хүчний өдөр
03.22 Наурызын баярын өдөр
03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр
03.23 Усны өдөр
03.27 Олон улсын театрын өдөр
03.30 Дэлхийн эмч нарын өдөр тохиох юм.