Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш олны өмнө гараагүй Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Ю олны өмнө гарч эхэлжээ. Тэрбээр нөхрийнхөө хамтаар “Mangyongdae Revolutionary” цэргийн сургуульд зочилж, мод тарьсан байна. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өнөөдөр цахим сайтдаа удирдагч болон Тэргүүн хатагтай зургийг нийтэлжээ.