АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын 1-4-нд боллоо.
28 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлжээ.
Энэхүү тэмцээнд 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн аж.