Орон нутгийн сургуулиудын хичээл ирэх пүрэв гарагт эхэлнэ. Тодруулбал цагаан сараар хот, хөдөөгийн сургуулийн сурагчид ялгаатай амарч хотын сургуулийнхан шинийн 4-нөөс хичээлдээ орсон билээ.
Харин аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарч байгаа бөгөөд ирэх пүрэв гарагаас буюу энэ сарын 9-ний өдрөөс хичээлдээ орох юм байна.