НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд болно. 2017 оны хоёр дахь тохиролд 02.01-02.28-ны хооронд худалдан авалт хийсэн болон 3-р сарын 18-ны 23:59 минут хүртэл системд бүртгэгдсэн баримтууд хамрагдах юм. Энэ онд супер шагналын санг 200 саяас 100 сая болгон бууруулсан билээ. Улмаар сугалааны тохирлыг сард нэг удаа явуулж байхаар болсон юм.