Япон улсын иргэн, Японы Шүдний эмч нарын холбооны гишүүн, Монгол Улсын Их сургуулийн Социологийн тэнхимийн хүндэт профессор Т.Дайсакү зудын хохирлыг даван туулахад зориулж хандив өргөжээ. Тэрбээр 5 сая иенийг өгсөн байна.
Элчин сайд С.Хүрэлбаатар Т.Дайсакүд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс хүндэтгэл илэрхийлж, Талархлын бичиг гардуулав.
Түүнчлэн Японы Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 21600 швейцар франк хандивлажээ.