Өчигдөр Нийслэл хотод зам тээврийн ослын 347 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодон хүний аминд хүрсэн хэрэг өчигдөр БЗД-ийн 15 дугаар хороо “Сансар” орчимд гарчээ. Тодруулбал “Тоёота Ипсум” маркын машины эзэмшигч Б гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ БЗД-ийн 6 дугаар хорооны оршин суугч 13 настай С-ыг дайрч амь насыг нь хохироожээ.
Сэтгэгдэл (3)